FIFA WORLD CUP 2026 тэмцээнд анх удаагаа 48 баг оролцож буйг бүгд мэднэ. Азиас 9 улс оролцож буй бөгөөд өнөөдрийн байдлаар (6.16) манай "Шар тив"-ийн төлөөлөгчид маань тун амжилттай, хожигдолгүй явна. Австрали, БНСУ эхний тоглолтоо ялалтаар эхлэж, харин Япон,Иран, Катар, Саудын Арабын багууд хайнцлаа.
Одоо Йордан, Узбекистан, Иракын шигшээ эхний тоглолтоо хийхээр хүлээж байна.

⚽️⚽️⚽️⚽️⚽️
Энэ жилийн ДАШТ-ийг үзэж буй ТВ үзэгчдийг ихээхэн бухимдуулж буй зүйл нь усны завсарлагаар ( 22 болон 67 дахь минутад цаг агаар ямар ч байсан хамаагүй автоматаар 3 минут усны завсарлага өгч буй) явах реклам.
Тэгвэл энэ үеэр 30 секундын сурталчилгааны төлбөр нь 200,000 -750000 ам.доллар гэнэ.
Ямар багуудын тоглолтын дундуур явахаас рекламны үнэ шалтгаалах бөгөөд талбайн эзэн АНУ-ын багийн тоглолтын үеэр цацах үнэ 750000 ам.доллар байх жишээтэй.

⚽️⚽️⚽️⚽️⚽️
ДАШТ зургадугаар сарын 11-нд эхэлсэн бөгөөд долдугаар сарын 19-нд өндөрлөнө. Өөрөөр хэлбэл 39 хоног үргэлжилнэ.
Доор хаяж сар хагас Хойд Америк тивд амьдрах тул багууд бэлтгэлийн баазаа аль болох ая тухтай байлгаж, тоглогчдыг эх орондоо байгаа мэт байлгахыг хичээдэг тул янз бүрийн ачаа тээш авчирдаг.
Жишээ нь Францын шигшээ 100 орчим хувцас хэрэглэл, дасгалын төхөөрөмж гэх мэт 8 тонн ачааг бэлтгэлийн бааздаа тээвэрлэн ирсэн бол Норвеги хоол ундандаа ихээхэн ач холбогдол өгч 300кг салмон загас, 116 кг бяслаг, 6 мянга орчим жүрж, мэдээж хэд хэдэн тогоочийг эх орноосоо авчирсан гэнээ.
Тэгвэл Бразилчууд тоглогчдоо уйдаахгүй, хобби сонирхолыг нь бодолцон компьютер тоглоом, э-спортын студио бэлдсэн байна.

⚽️⚽️⚽️⚽️⚽️
Тоглолтын тасалбарын үнэ тэнгэрт хадсан тухай бүгд мэдэж буй ч яг хэд гэдгийг хэцүү. Тоглолт болгон төдийгүй суудлын байршил болгон өөр өөр үнэтэй учир.
Нийтдээ 104 тоглолтын дундаж үнэ нь 1300$ хавьцаа гэж тооцоолж болно. Харин шигшээ тоглолтын тасалбар 10 990 ам.доллараас 32 970 ам.долларын үнэтэй нь ч байна.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
