Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Энэ удаагийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын амралтыг сунгах эсэхийг хэлэлцээд, долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног АМРАХ шийдвэрийг гаргажээ.
Тодруулбал, Үндэсний их баяр наадмын эхний хоёр өдөр буюу долоодугаар сарын 11, 12-ны бямба, ням гарагийг долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт шилжүүлэхээр болсон байна. Ийнхүү долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээрээ амарна. Ингээд долдугаар сарын 20-ны даваа гарагаас төрийн байгууллагууд ажиллаж эхлэх аж.