UBLife Logo
Спорт

Казахстан олимпын аварга бөхдөө 150 мянган ам.доллар олгоно

Казахстан олимпын аварга бөхдөө 150 мянган ам.доллар олгоно

Казахстаны бөхийн холбооноос олон улсын том тэмцээнд амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагч нарт олгох шагналын системээ өөрчиллөө. Шинэ журмаар бөхчүүд Засгийн газар, ҮОХ-ны шагналаас гадна Бөхийн холбооноос нэмэлт шагнал авахаар болжээ.

Олимпын аварга болсон бөхөд холбооноос 150 мянган ам.доллар олгоно. Хувийн дасгалжуулагчид нь 30 мянга, шигшээ багийн ахлах дасгалжуулагчид 15 мянган ам.доллар өгөх юм.

ДАШТ, Азийн наадамд түрүүлбэл тамирчин 100 мянга, Азийн АШТ-д түрүүлэхэд тамирчин 30 мянгыг авна. Мөнгө, хүрэл медаль мөн мөнгөн шагналтай. Дасгалжуулагч нар ч шагнал хүртэнэ.

Казахстаны бөхийн холбооноос 2036 он гэхэд бөхийн бүх төрлөөр дэлхийн шилдэг 5 их гүрэнд багтах зорилго тавиад ажиллаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...