Экс хотын захирагч Х.Нямбаатар цахим сүлжээндээ сэтгэгдэл үлдээжээ. Тэрбээр “Сүүлийн үед өдөр бүр surprise. Зугтаасан хүмүүс уригдаж, залагдаж очжээ. Зарим нь бүр төрийн соёрхол хүртэж очжээ. Жунай ахыг Сэбүгээс өөрөө очиж авч ирсэн юмсан. Хэрэг нь хаагдсан гэж сонсогдлоо.
Би сурч боловсрох эрхээ эдлээд гадаадад сар гаран курст сурсан юм аа. Удахгүй курс дуусна. Очъё доо. Ард түмнийг ингэж доромжилж болохгүй ээ.
Эбэ бас уригдаж иржээ. Мань хөөгдөж, МАНАН уригдаж, шагнагддаг өдөр хардаг би ч мөн азгүй юм даа” гэсэн байна.