UBLife Logo
Newsfeed

Жентльмен хүн бусдаас юугаараа ялгардаг вэ буюу тэдэнд байдаг 20 чанар

Жентльмен хүн бусдаас юугаараа ялгардаг вэ буюу тэдэнд байдаг 20 чанар

"Жентльмен" гэхээр хаалга онгойлгож өгдөг, сандал татаж өгдөг, костюм өмссөн эр хүнийг төсөөлөх нь бий. Гэвч өнөө үед жентльмен байх нь зөвхөн ёс зүйн жижиг үйлдлүүдээр хэмжигдэхээ больжээ.

Орчин үеийн жентльмен гэдэг нь хүндлэлтэй харилцдаг, өөрийгөө хянадаг, үг үйлдэлдээ хариуцлагатай хүн гэсэн утгыг илүү илэрхийлэх болсон. Тэгвэл жинхэнэ жентльменийг ямар зан чанарууд тодорхойлдог вэ?


1. Бусдыг хүндэтгэн харилцдаг

Хүний хүйс, нас, ажил мэргэжлээс үл хамааран эелдэг, хүндэтгэлтэй ханддаг. Хүндлэл бол зөвхөн дуртай хүмүүстээ үзүүлдэг зүйл биш.

2. Алдаа гаргасан бол "Уучлаарай" гэж хэлж чаддаг

Уучлалт гуйх нь сул дорой биш, харин хариуцлага хүлээж чаддаг хүний шинж юм.

3. Өөрийн гэсэн үнэт зүйлтэй

Нөхцөл байдал өөрчлөгдсөн ч шударга байдал, үнэнч зан, ёс суртахуунаа алдахгүй байх нь жентльмен хүний гол чанар. Аливааг даган өөрчлөгдөх үзэл бодол, байдал нь сул доройн шинж байдаг.

4. Хаалга барьж өгөх, зам тавьж өгөх зэрэг жижиг үйлдлийг үл тоодоггүй

Эдгээр нь хуучинсаг зүйл биш, харин бусдад анхаарал тавьж буй энгийн боловч үнэ цэнтэй дохио юм. Одоог хүртэл энэ нь маш эелдэг үйлдэлд тооцогддог хэвээрээ билээ.

5. Магтаал хэлэхээс харамладаггүй

Чин сэтгэлийн үнэн магтаал хүний өдрийг өөрчилж чаддаг. Жентльмен хүн бусдын сайн талыг анзаарч чаддаг.

6. Өөртөө анхаарал тавьдаг

Хувийн ариун цэвэр нь зөвхөн гадаад үзэмж бус, өөрийгөө болон бусдыг хүндэлж буй хэлбэрт тооцогддог билээ.

7. Цаг баримталдаг

Цагтаа ирэх нь "би таны цагийг хүндэлж байна" гэсэн хамгийн тод илэрхийлэл юм.

8. Ярихаасаа илүү сонсож чаддаг

Сайн ярьдаг хүн олон байдаг. Харин үнэхээр сонсож чаддаг хүн ховор.

9. Тэвчээртэй

Замын түгжрэл, үйлчилгээ удаашрах, санал зөрөх үед ихээр уурлан бухимдаж, гол нь түүнийгээ бусад руу гаргаж, цацахгүй байх нь төлөвшлийн илрэл.

10. Сэтгэл хөдлөлөө удирдаж чаддаг

Уур, бухимдлаа бусдад асгахын оронд тайван шийдвэр гаргахыг эрмэлздэг.

11. Санхүүгээ зөв удирддаг

Жентльмен байх нь үнэтэй зүйл худалдаж авах биш, харин мөнгөө хариуцлагатай зарцуулж чаддаг байхыг хэлнэ.

12. Амлалтаа биелүүлдэг

Хэлсэн үгэндээ эзэн байх нь итгэлийг бий болгодог хамгийн чухал чанаруудын нэг.

13. Ярилцагчаа сонирхдог

Өөрийнхөө тухай тасралтгүй ярихын оронд нөгөө хүнийхээ үзэл бодол, амьдралыг сонирхон асуудаг.

14. Санаачилга гаргадаг

Чухал яриаг эхлүүлэх, асуудлыг шийдэх, эвлэрэх эхний алхмыг хийхээс айдаггүй.

15. Дарамттай үед ч тайван байдаг

Хэцүү нөхцөлд сандарч бусдыг түгшээхийн оронд шийдэл хайдаг.

16. Бусдын хил хязгаарыг хүндэлдэг

"Үгүй" гэсэн хариуг хүлээн зөвшөөрч, бусдын хувийн орон зай, сонголтыг хүндэтгэдэг.

17. Хоол, уулзалтыг яарахгүй өнгөрөөдөг

Хамт хооллох нь зөвхөн идэх биш, харилцах цаг гэдгийг ойлгодог.

18. Хов жив, доромжлолд оролцдоггүй

Бусдыг доош хийх замаар өөрийгөө өндөрт тавихыг оролддоггүй.

19. Өөрийгөө тасралтгүй хөгжүүлдэг

Ном унших, шинэ зүйл сурах, ур чадвараа нэмэгдүүлэх нь жентльмен хүний өдөр тутмын зуршил байдаг.

20. Хүмүүсийг өөрийнх нь дэргэд аюулгүй, тайван мэдрүүлдэг

Эцэст нь жентльмен хүнийг тодорхойлох хамгийн том чанар бол бусдад ямар мэдрэмж төрүүлдэг вэ гэдэг юм. Түүний дэргэд хүмүүс өөрөөрөө байх боломжтой, сонсогдож, хүндлэгдэж буйгаа мэдэрдэг.

Жентльмен байх нь үнэтэй костюм өмсөх, тансаг ресторанд хооллох эсвэл "хуучны романтик" зан гаргахтай холбоотой биш. Харин хариуцлага, хүндлэл, төлөвшил, бусдад хандах хандлага дээр тогтдог.

Тиймээс жентльмен гэдэг бол төрөхдөө авдаг тодорхойлолт биш, өдөр бүрийн жижиг сонголт, дадал зуршлаараа бүтээдэг дүр төрх юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...