Зарим өнгө зүгээр нэг өнгө биш. Хүүхэд нас, зуны амралт, анхны MP3, интернет кафед өнгөрүүлсэн үдэш, эсвэл сургуулийнхаа цүнхийг хүртэл санагдуулдаг цаг хугацааны капсул байдаг. 90-ээд, 2000-аад оны эхэн үеийн өнгөнүүд өнөөдрийн минимал хэв маягаас өөр, илүү тод, илүү зоригтой, илүү мөрөөдөмтгий байлаа.
Энэ удаа тухайн үеийг хамгийн хүчтэй санагдуулдаг найман өнгийг эргэн дурсъя.
1. Хотын шаргал гэрлүүд
Бүх зүйл хэт цайвар, цагаан лед гэрэл болж хувирахаас өмнө бидэнд шаргал гэрлүүд байлаа.



2. Зөвхөн тэр үед л байсан мэт саарал өдрүүд
Ззнийг яг юу гэж зөв онож нэрлэхээ мэдэхгүй байгаа ч, тэр үеийн бүрхэг бороотой, цастай өдрүүдийн саарал өнгө илүү гүн байсан мэт санагддаг. Мөн 90, 2000-аад оны кинонууд дээрх саарал өнгө яг л тэр үеийн мэдрэмж.



3. Зөвхөн тэр үед хардаг байсан хөх, цэнхэр өнгө
Дурсамжинд тод үлдсэн гүн хөх, цэнхэр өнгийн тэнгэрийг мартах аргагүй. Тэр үед “Blue Hour“ буюу тэнгэр газар, орчинм бүхэлдээ цэнхэр өнгөтэй болох мөчүүд илүү гайхалтай байсан мэт санагддаг.



4. Хүүхэд насанд илүү тод үлдсэн нарны туяа
Тэр үед нар мандах бас жаргахыг бид өөрөөр хардаг байсан юм шиг ээ. Нэг л үлгэрийн, тогтож харам, гайхалтай санагддаг байж.



5. Тэр үеийн улаан өнгө илүү гялалздаг байсан ч юм шиг
Шинэ жилийн үеийн улаан өнгийг санаж байна уу? Тоглоомууд, улаан саа, гэрэл нь хүртэл илүү тод мэт.



6. Одоогийн ямар ч ягаан өнгөнөөс илүү ягаан өнгө
Тэр үед үнэхээр ямар ч ягаан өнгийн хувцас, хүүхэлдэй байж болох хамгийн гоё ягаан өнгөтэй байсан юм шиг санагддаг уу?



7. Матрикс ногоон өнгө
Ер нь л гүн ногоон өнгө тэр чигтээ анхны утас бас компьютертэй болж үзсэн үеийг санагдуулаад байдаг. Видео тоглоомууд тэр үед өөр мэдрэгддэг байж.



8. Филтертэй мэт зөөлөн цагаан өнгө
Цас орох үеийн тэр ид шидийн өнгийг санаж байна уу? Үүлс хүртэл өөр юм шиг.



