UBLife Logo
Дэлхий

ДАШТ-ий дараа Испанид хятад жуулчдын тоо нэмэгджээ

ДАШТ-ий дараа Испанид хятад жуулчдын тоо нэмэгджээ

Испанийн шигшээ баг хөлбөмбөгийн ДАШТ-д түрүүлсний дараа тус улсад ирэх хятад жуулчдын тоо эрс өсжээ. Шэньчжэнээс Барселона орох нислэгийн хайлтын тоо 33 дахин нэмэгдсэн бол Тенерифе явах нислэг 19, Малага орох нислэгийн хайлт 10,5 дахин өсжээ.

“Oxford Bulletin of Economics and Statistics” сэтгүүлд бичсэнээр хөлбөмбөгийн ДАШТ-д түрүүлсэн улсын ДНБ доод тал нь хоёр улирлын турш 0,48 хувийн өсөлттэй байдаг судалгаа гарсан байна. Энэхүү тоог Испанийн эдийн засагт тооцож үзвэл ирэх хоёр улиралд Испанийн эдийн засагт нэмэлт 4 тэрбум евро орж ирэх нь баттай болжээ.

Испани, Хятадын хооронд нислэгийн урсгал 2026 оны эхний хагаст 707 530 зорчигч болсон нь 2025 оны мөн үеийнхээс 46,8 хувь их байна. Тиймээс БНХАУ-ын “Аяллын алтан 7 хоног” болох аравдугаар сарын 1-8-нд Испанийн дэлгүүр, үйлчилгээний газрууд хятад жуулчдад тусгайлан бэлтгэх шаардлагатай байгааг шинжээчид анхааруулж байгаа юм. Юуны өмнө хятад жуулчид худалдан авалтаа Испанид ирэхээсээ өмнө Xiaohongshu, Weibo, WeChat платформоор төлөвлөсөн байдгийг анхаарч, Alipay, WeChat Pay хэмээх төлбөрийн цахимжсан системтэй байх хэрэгтэйг сануулжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...