UBLife Logo
Хөгжим

Хүн амины хэрэгт татагдаад буй D4vd-ийн “I DID IT” нэртэй хуурамч дуу шуугиан тарив

Хүн амины хэрэгт татагдаад буй D4vd-ийн “I DID IT” нэртэй хуурамч дуу шуугиан тарив

D4vd-ийн Apple Music хаяг хакердуулж, түүний нэр дээр “I DID IT” нэртэй хуурамч дуу нийтлэгдсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Насанд хүрээгүй охины амь насыг хохироосон хэрэгт холбогдон шүүх хурлаа хүлээж буй дуучин D4vd буюу Дэвид Бюркийн нэр дахин хэвлэлүүдийн анхаарлын төвд орлоо.

TMZ-ийн мэдээлснээр, дуучны Apple Music бүртгэлд зөвшөөрөлгүй нэвтэрч, “I DID IT” нэртэй дуу байршуулсан байна. Тус дууны ковер зурагт Лос Анжелес хотын чирэгчийн талбайд байсан D4vd-ийн Tesla автомашины зургийг ашигласан бөгөөд энэ машин дотроос хохирогчийн цогцос олдсон гэх мэдээлэл өмнө нь гарч байсан.

Хуулийн байгууллагын мэдээллээр D4vd одоогоор Twin Towers Correctional Facility-д хоригдож байгаа бөгөөд студийн төхөөрөмж ашиглах, өөрийн нэрээр шинэ хөгжим нийтлэх боломжгүй байгаа аж. Тиймээс уг дуу нь дуучны өөрийн бүтээл биш, түүний бүртгэлийг ашиглан байршуулсан хуурамч контент гэж мэдээлжээ.

Гэсэн хэдий ч уг дууны хоолой D4vd-ийнхтэй төстэй сонсогдож байгаа бөгөөд дуучны дүрээр дуулсан хүн хэрэгт холбогдсон өсвөр насны охины талаар, мөн түүнд хайртай байсан тухай агуулгатай үгсийг ашигласан байсан гэх мэдээлэл тархсан байна.

Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд прокурорууд дуучны эсрэг нотлох баримтуудаа цуглуулж байна. Урьдчилсан шүүх хурлын үеэр D4vd болон хохирогчийн хоорондын мессежүүд нотлох баримтаар танилцуулсан бөгөөд тэдгээрт хохирогч жирэмсэн байсан, үр хөндөлт хийлгэсэн гэх зэрэг мэдээлэл дурдагдсан байна.

Гэвч хэргийг шүүхээр эцэслэн шийдээгүй бөгөөд D4vd-д холбогдох бүх мэдээлэл одоогоор яллагдагчийн шатанд байгаа мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд яригдаж байна.

Шүүх хурлын тов одоогоор албан ёсоор гараагүй байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...