Цахим спортын CS2 төрлийн “BLAST Bounty 2026 Season 2” тэмцээний онлайн шат өндөрлөж, хасагдах шатанд өрсөлдөх багууд тодорлоо. Vitality, Falcons тэргүүтэй нийт 24 баг хасагдаж, шилдэг найман баг Мальтад болох финалын шатанд дэвшлээ. Хасагдах шат долоодугаар сарын 30-наас наймдугаар сарын 2 хүртэл явагдана.
Шилдэг найман баг – Spirit, The MongolZ, 3DMAX, paiN, MOUZ, Astralis, Liquid, FaZe.
Финалын тоглолт best-of-5, плей-оффын тоглолтууд best-of-3 форматаар явагдана. Тэмцээний шагналын сан $1 150 000.

7-р сарын 24
Heroic 1-2 The Mongolz
7-р сарын 26
Wildcard 0-2 The Mongolz
Шинжээч Владислав "harumi" Радвилович манай багийн тоглолтын талаар “Монголчууд шинэ бүрэлдэхүүнээрээ гайхамшиг бүтээлээ. Багийн ахлагч Гарьдмагнай "bLitz" Бямбасүрэн үнэхээр агуу юм” гэж бичжээ.
