UBLife Logo
Спорт

Нагоя башё: Зиндаа тус бүрийн аварга, тусгай шагналтнууд

Нагоя башё: Зиндаа тус бүрийн аварга, тусгай шагналтнууд

Японы Нагоя хотод мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башё явагдаж, өндөрлөлөө. Тэмцээнд Украины сэкивакэ Аонишики 12 даваатай түрүүлж, 3 дахь удаагаа Эзэн хааны цом өргөлөө. Зүүн хөлөндөө гэмтэл авч, доголон явж байсан украин залуу озэки цолоо эргүүлэн аваад зогсохгүй, түрүүлж чадсан нь гайхалтай.

Энэ башёд ёкозүна цолны болзол сонсоод байсан озэки Киришима мөн 12 давсан ч нэмэлт барилдаанд дараалан ялагдаад түрүүлэх хүсэл нь биелсэнгүй. Гэхдээ тэр Намрын тэмцээнд дахин ёкозүна цолны төлөө барилдах юм. Заавал түрүүлэх, гэхдээ агуулга сайтай барилдах гэсэн хатуу шаардлага түүнд тавигдана.

Манай ёкозүна Хоошёорюү тэмцээний голоос гарч, нэлээд шүүмжлэлд ороод байна. 50 хувийн амжилт үзүүлэхийн төлөө барилдалгүй зугтлаа гэж бөх сонирхогчид үзсэн. Хоошёорюү тэмцээнээс гарлаа гэж ордонд зарлахад танхимаас маш хатуу үг сонсогдож, зарим нь зодог тайлчих, боль боль гэж хашгарахад сүмо тайлбарлагч нар хүртэл арай хэтэрхий хатуу үгс байна гэлцэж байлаа.

Тэмцээний гурван зиндаанд монгол бөхчүүд түрүүллээ. Асахифүжи Б.Очирсайхан дараалсан ялалт нь 25 дээр зогссон ч 7 бөхийн халз барилдаанд тэргүүлж, макүшитад түрүүлж чадлаа.

Доод бүх зиндаанд дараалан түрүүлсэн хэвээр. Санданмэд Г.Отгонбат Тэншёояма, жониданд Хакүгэцүро А.Сүхбат нар тэргүүллээ.

Зиндаа бүрийн аваргууд

Макүүчи

Сэкивакэ Аонишики 12:3

Ажигава дэвжээ, 22 настай

Украины Винницагийн уугуул, 2023 оны 9-р сараас барилдсан.

Жюүрёо

Зүүний 6 Шёонанноүми 11:4

Такадагава дэвжээ, 28 нас

Канагава, 2014 оны 3-р сараас барилдсан.

Макүшита

Зүүн 11 Асахифүжи Б.Очирсайхан 6:1

Исэгахама дэвжээ, 24 настай

Монгол, 2025 оны 11-р сараас барилдсан.

Санданмэ

Зүүн 3 Тэншёояма Г.Отгонбат 7:0

Таманой дэвжээ, 22 нас

Монгол, 2025 оны 11-р сараас барилдсан.

Жонидан

Зүүн 6 Хакүгэцүро А.Сүхбат 7:0

Асахияма дэвжээ, 24 нас

Монгол, 2026 оны 3-р сараас барилдсан.

Жонокүчи

Баруун 16 Какизоэ 7:0

Иказүчи дэвжээ, 18 нас

Токио хот, 2026 оны 3-р сараас барилдсан.

Нагоя башё тусгай шагналтнууд

Шүкүншёо Гарамгай барилдааны шагнал

Маэгашира 1 Фүжинокава 8:7

Исэноүми дэвжээ, 21 нас

Киото, 2023 оны 1-р сараас барилдсан.

Кантошёо Дайчин барилдааны шагнал

Сэкивакэ Атамифүжи 12:3

Исэгахама дэвжээ, 23 нас

Шизүока, 2020 оны 11-р сараас барилдсан.

Зүүн маэгашира 7 Котоэйхо 11:4

Садогатакэ дэвжээ, 23 нас

Чиба, 2022 оны 1-р сараас барилдсан.

Баруун маэгашира 7 Такаясү 11:4

Тагоноүра дэвжээ, 36 нас

Ибараки, 2005 оны 3-р сараас барилдсан.

Гиношёо Уран барилдааны шагнал

Сэкивакэ Аонишики 12:3

Ажигава дэвжээ, 22 настай

Украины Винницагийн уугуул, 2023 оны 9-р сараас барилдсан.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...