UBLife Logo
Улс төр

Тайландад визгүй зорчих журам өөрчлөгджээ

Тайландад визгүй зорчих журам өөрчлөгджээ

Монгол Улс, Тайландын Хаант Улсын хооронд 2007 онд байгуулсан хэлэлцээрийн дагуу иргэд аялал, жуулчлалын зорилгоор 30 хүртэл хоног харилцан визгүй зорчдог байсан бөгөөд Тайландын тал энэ хугацааг дангаараа сунгаж, манай улсын иргэдийг 60 хүртэл хоног визгүй зорчуулах шийдвэрийг 2024 оны 07 дугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн.

Харин Тайландын Засгийн газар гадаадын иргэдэд визийн чөлөөлөлт үзүүлэх журмаа шинэчлэн дээрх 60 хоногийн зохицуулалтыг 2026 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүчингүй болгохоор шийдвэрлэсэн. Иймд тус улс руу аялахаар төлөвлөж буй иргэд 2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш 30 хүртэлх хоног визгүй зорчих боломжтой болохыг анхаарч, аялалаа зохицуулахыг анхааруулж байна. Аялж, жуулчлахаас бусад зорилгоор Тайландад зорчих тохиолдолд холбогдох ангиллын визийг урьдчилан авахыг мөн үүгээр сануулж байна.

ГХЯ-ны Консулын газар

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...