АНУ-ын Калифорнийн Стив Жобсын театрт “Apple” компани шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа. Арга хэмжээг шинэ Ерөнхий захирал Жон Тернус хөтлөн явуулсан юм.



Тус компанийн анхны нугардаг гар утас болох iPhone Duo дэлгэсэн байдалд “Apple”-ийн хамгийн нимгэн утас гэж тооцогдож байна.





Аравдугаар сарын 23-наас худалдаанд гарах бөгөөд 1999 ам.долларын үнэтэй.


iPhone 18 Pro, Pro Max шинэ утаснууд A20 Pro процессортой, камер нь шинэчлэгдэж, зай нь сайжирчээ. Хар, мөнгөлөг, хөх, хар хөх гэсэн өнгөний сонголттой.

iPhone 18 Pro-гийн үнэ 1199 ам.доллар бол iPhone 18 Pro Max ухаалаг утас 1299 ам.доллар. Есдүгээр сарын 18-наас худалдаанд гарна.


Бусад шинэ бүтээгдэхүүний хувьд AirPods 5 чихэвч байна. Гаднын чимээг дарах чадвар нь 50 хувь нэмэгдсэн, Siri AI дэмжлэгтэй Apple Watch Series 12 ухаалаг цаг байна.






