UBLife Logo
Дэлхий

Трамп сонгуульд ялбал америк хүн бүрд $5000 тараана

Трамп сонгуульд ялбал америк хүн бүрд $5000 тараана

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 11 дүгээр сард болох завсрын сонгуульд БНН ялалт байгуулж, Төлөөлөгчдийн танхим, Сенатад олонхоо хадгалж чадах юм бол насанд хүрсэн америк хүн бүрд 5000 ам.доллар өгөхөө амлалаа.

Техас мужийн Далласт болсон БНН-ын чуулганы үеэр Трамп “Хэрэв Бүгд Найрамдах Нам суудлаа хадгалж чадвал би манай улсын эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн ачаар АНУ-ын насанд хүрсэн бүх иргэнд 5000 ам.доллар өгнө. Ашиг, орлоготой компани хөрөнгө оруулагч нарт хувь олгодогтой адил зүйл. Харин ганц хязгаарлалт байгаа нь та энэ хувиа АНУ-д үрж, зарцуулах ёстой. Та 5000 ам.доллароо аваад Канадад очиж, мөнгөө үрэхийг бид хүсэхгүй байна. Та нар Хятад, Германд очоод хэрэггүй. Мөнгөө Америкт л зарцуул” гэж мэдэгдсэн юм.  

Шинжээчдийн үзэж байгаагаар АНУ-ын түүхэнд Ерөнхийлөгч нь сонгогчдын саналыг авах гэж мөнгө амласан анхны тохиолдол гэнэ. Үүнээс гадна энэ хөрөнгийг хаанаас гаргаж, олгох, хаана үрж байгааг нь хэрхэн хянах, ер нь мөнгө амлах нь хууль зүйд нийцэж байгаа эсэх талаар олон асуулт гарч байна.

2025 онд АНУ-ын насанд хүрсэн иргэдийн тоо 267 сая байсан. Нэг хүнд 5000 ам.доллар гэхээр нийт 1.34 их наяд ам.доллар болж байна.

Дональд Трамп мөн чуулган дээр “АНУ-ын түүхэнд Ерөнхийлөгч нар завсрын сонгуульд ялагдах тохиолдол гарч байсан. Үүнийг засах цаг боллоо. Америкчууд аа, та нар саналын хуудсанд миний нэр байгаа гэж бодоод БНН-даа санал өгөөрэй. Хэрэв БНН ялагдвал Америкийн аюулгүй байдалд аюул учирч, 2 жилийн өмнөх шиг тамд унана шүү. Хоёр жилийн өмнө дэлхий нийтээрээ Америкийг дооглон инээдэг байсан бол одоо хэн ч инээж чадахгүй болсон” гэж анхааруулжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...