Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026 оны есдүгээр сарын 13-14-нд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцаж, аймгийн иргэдтэй уулзан, бодлого, үйл ажиллагаа, хэрэгжүүлж байгаа үндэсний хөдөлгөөн, хөтөлбөр зэргийн талаар танилцуулна.
Ерөнхийлөгч 2026 оны есдүгээр сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий хотод ажиллахдаа Бөхөн уул дахь Эзэн Богд Чингис хааны шүтээн хөрөг нээх ёслолд оролцоно.
Түүнчлэн аймгийн иргэдтэй уулзахаас гадна Өлгий сумын 2 дугаар дунд сургуульд зочилж, багш сурган хүмүүжүүлэгч, ажилтнуудын төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байна.