UBLife Logo
Спорт

“US Open” үзэхээр ирсэн алдартнууд

“US Open” үзэхээр ирсэн алдартнууд

Теннисийн энэ улирлын сүүлийн том тэмцээн болох "US Open” тэмцээний шөвгийн тоглолт болж, аваргууд тодорлоо. Эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрөлд Александр Зверев, Елена Рыбакина нар түрүүлж, тэдний тоглолтыг үзэхээр олон алдартан цугларсан байлаа.

Анна Винтур

Холливудын алдартнууд дунд теннис байнга үздэг хорхойтон цөөнгүй бий. Найруулагч  Спайк Ли, “Vogue” сэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтур, жүжигчин Брэд Питт, Рами Малек нар энэ жил "Ролан Гаррос”, “Уимблдон”, “US Open” Их Дуулга тэмцээн үзэж, “Australian Open”-д л очоогүй байна.

Брэд Питт, Инес де Рамон

Энэ удаад 62 настай Питт өөрийн найз бүсгүй болох 33 настай швейцар бизнес эрхлэгч Инес де Рамонтой үзэгчдийн суудалд хамт сууж байлаа. Тэд эрэгтэй, эмэгтэй финалын тоглолтыг үзэж, сонирхсон. Хамтдаа олны өмнө бараг гардаггүй хосууд гэрэл зурагчдын гол бай болсон.

Жеймс Бондын нэгэн дүр болох Пирс Броснаныг шууд нэвтрүүлгийн найруулагч яг 7 дахь минутад дэлгэцээр цацсан.

Ютта Лердам, Жейк Пол

Бразилын Роналдо, Пэрис Хилтон нөхөртэйгөө, боксчин, блогчин Жейк Пол найз бүсгүй, олимпын аварга Ютта Лардемтай мөн ирсэн байлаа.

Крис Пайл, Киана Скай Вегнер

Теннис нэг их үзээд байдаггүй жүжигчин  Лесли Бибб, Эми Адамс, Элизабет Бэнкс нар мөн иржээ.

Ирина Шейк

Дуучин Пинк, Оросын супер модель Ирина Шейк нар спортод дуртай.

Вуди Харрельсон, Мэттью Макконахи

Жүжигчин Мэттью Макконахи теннис үзэх их дуртай тул жижигхэн тэмцээнд ч байнга очдог. Тэр энэ удаад эрэгтэй хагас шигшээ тоглолт сонирхжээ. Түүний хамт анд найз Вуди Харрельсон байлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...