ОХУ-ын хоккейчин, дэлхийн 3 удаагийн аварга, АНУ-ын “Вашингтон Кэпиталз” багийн ахлагч Александр Овечкин өнөөдөр 41 нас хүрч байна. Харин төрсөн өдрөөр нь түүнийг нэгэн таагүй мэдээ хүлээж байсан нь түүний суугуул нутаг Америкаас ирсэн байлаа.

Овечкин саяхан “Единая Россия” намын сонгуулийн сурталчилгаанд оролцсон. Видео бичлэгт зургаа авхуулсан билээ.
АНУ-ын сансрын нисэгч Терри Вёртс “Намын сонгуулийн сурталчилгаанд оролцсон Александр Овечкин АНУ-д дахин ирэх хэрэггүй. “Вашингтон Кэпиталз” баг шударга шийдвэр гаргаж, түүнийг хөөх ёстой. Яахаараа улс төрийн намын, Путины намын сцрталчилгаанд оролцдог билээ? Оролцсон орос тамирчдын эрхийг хасаж байсан биз дээ” гэж бичсэн байлаа.
Энэ мэдээ Reuters, The New York Times, The Washington Post, The Guardian зэрэг том хэвлэлээр гарч, Овечкиний улс төрийн үзэл бодлыг сонирхож эхэлсэн.
Харин “Вашингтон Кэпиталз” баг ахлагчийнхаа улс төрийн сурталчилгаанд тун тайван хандсан байна. Багийн мэдэгдэлд “Александр Овечкин ОХУ-ын иргэн. Улирлын амралтаар Москвад гэр бүлтэйгээ амьдардаг. Зодог тайлаад мөн тэндээ амьдарна. Энэ зун эх орондоо амьдарч байхдаа тэр видео бичлэгт орох урилга хүлээн авсан. Овечкин бол манай баг төдийгүй муж, хотын нэгэн чухал багана. Тэрээр тоглолтын мөсөн дээр, Вашингтон хотын гудамжинд ч эерэг нөлөө үзүүлдэг хүн” гэжээ.

Агуу Александр” Овечкиний амьдралын дүрэм
Бүх шар айраг адилхан. Гурав дахь стаканы дараа сайн пийв үү, муу юу ялгахаа больдог.
Миний шүтээн бол домогт Федор Емельяненко. Тэр бол хүн төрөлхтний түүхэн дэх агуу тамирчдын нэг.
Америкчуудад олимп ямар чухал болохыг тайлбарлахад хэцүү байдаг. Тэд угаасаа ойлгохгүй. Харин орос залуусын хувьд олимпын наадам хамгийн том тэмцээн.
Спортын гэрбүлд төрсөн би азтай хүн. 9 настайд минь хоккейн секцэнд оруулсан, би шууд дуртай болсон. Харин хөлбөмбөг, сагсан бөмбөгт орсон бол одоо юу хийж байгаагаа төсөөлөхөд бэрх.
Сайхан машиныг би хүмүүст гайхуулах гэж биш, дуртай болохоороо л худалдан авдаг. Би амьдралын бүх зүйлд спортлог ханддаг. Спорт миний амьдрал. Спортод амжилттай байгаа болохоор амьдрал минь ч амжилттай.
Хүмүүсийг өөртөө хэт дотно болгож, ойртуулахыг хүсдэггүй. Эхлээд шалгахыг хичээдэг. Ер нь бол би найз нөхөдтэйгөө баясаж цэнгэх дуртай жирийн залуу.
Олон хүүхэдтэй болохыг хүсдэг. Хүү олон бол бүр сайн.
Мөнгө цацах дургүй. Гэхдээ хөрөнгө оруулалт хийгээд байдаггүй. Мөнгөө буян, хандивын ажил болон гэрбүлдээ зориулан хадгалдаг.
Би орос хүн, эх орондоо хайртай. Тийм болохоор шигшээ багт ирж, эх орныхоо нэр төрийн төлөө тоглох хүсэлтэй. Үхэх гэж байсан ч ирнэ. Их мөнгөний гэрээ байгууллаа гээд байгаа хүмүүст хэлэхэд энэ гэрээг би цусаараа байгуулсан юм. Хэн нэгний хамрыг хугалж, шүдийг нь цөм цохиж.
Би үргэлж ялна гэдэгтээ итгэлтэй мөсөн талбайд гардаг.
Ялагдлын гунигийг давах хамгийн сайн арга бол ялалт.
Шилдэг болохын тулд хөдөлмөрлөх шаардлагатай. Хоккейд юу ч зүгээр орж ирэхгүй.
Хүн болгонд хайрлагдана гэж байхгүй. Хэн нэг нь хайрлахад нөгөөх нь үзэн ядаж л байдаг.
Өмнөө том зорилго тавиад юу ч болсон биелүүлэх гэж зүтгэх хэрэгтэй.
Би өөрийгөө мөнхийн 22 настай гэж боддог. Мөнхийн залуу, мөнхийн согтуу.
Би муу сурдаг байснаа нуудаггүй. “Тэр онц сурж, спортоор ч амжилт гаргасан, ухаалаг хүү байлаа” гэх мэт үг надад зохихгүй.
Би спортод дуртай, хурдад дуртай. Миний цусанд байнга адреналин байдаг.
Сул талаа хүнд хэлэх, үзүүлэх дургүй. Сул тал минь хүчтэй тал болтол нууна.
Хэрэв мөнгө чухал байсан бол би багаа солих байлаа.
Би шар үдээстэй тэшүүртэй тоглох дуртай, цохиур модоо тусгай маягаар боодог нь л миний жижигхэн шүтлэг гэх юмуу даа.
Плей-оффын үеэр хоккейчид хууз сахал ургуулдаг нь хуучны уламжлал. Би энэ уламжлалыг дагадаг ч эр хүн гоо сайхандаа анхаарах ёстой гэж үздэг.
Орост алдартай брэнд өмсөхгүй бол муухай хувцаслалаа гэж ярьдаг. Харин АНУ-д тэрбумтнууд нь пүүз, уранхай жийнс өмсөөд явж байдаг. Би спорт хувцас өмсөх дуртай.
Хүмүүс намайг эмэгтэйчүүдтэй их зугаалдаг гэж ярьдаг. Харин би дурлахаараа хамгийн үнэнч хүн.
Бидний өвөө эмээ нар фашизмийн аюулыг туулсан хүмүүс. Бид энэ аюулыг орчин үед гаргахгүйн тулд тэмцэх ёстой.
Хөлбөмбөгийн Динамо багийн бүрэлдэхүүнд ганцхан удаа талбайд гарах нь миний мөрөөдөл. 90 минут тоглож чадахгүй байж магадгүй ч торгуулийн цохилт гайгүй цохичихно.
Эхэлсэн газраа зодог тайлах хэрэгтэй.
