Энэ сарын 17-нд Монголын баг тамирчдын салхийг хагалж, манай волейболын эмэгтэйчүүдийн шигшээ баг эхний тоглолтоо хийлээ.

Тэдний өрсөлдөгч нь энэ жилийн ДАШТ-ий үеэр дэлхийг шуугиулсан Тайландын шигшээ баг байлаа.

Тоглолт 3 үе үргэлжилж, Тайландын баг 3-0 ялсан. Гэхдээ сүүлийн хоёр үед Монголын шигшээ тун ойрхон өрсөлдсөн билээ.

Монголын шигшээ баг өнөөдөр 15:00 цагаас Хятадын Тайваньтай тоглоно. Тайванийн баг Киргизийг өчигдөр 3-0 буулган авсан юм.

Харин 19-нд Киргизийн багтай тоглоно.







Гэрэл зургийг @Khuslen Gerelmend
