UBLife Logo
Дэлхий

Трамп Ерөнхийлөгч болсноос хойш хөрөнгө нь $2,7 тэрбумаар нэмэгджээ

Трамп Ерөнхийлөгч болсноос хойш хөрөнгө нь $2,7 тэрбумаар нэмэгджээ

“АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд 2024 онд ялалт байгуулснаас хойш Дональд Трампын хөрөнгө 2,7 тэрбум ам.доллароор нэмэгдэж, 7,3 тэрбум боллоо” гэж “Forbes” сэтгүүл мэдээллээ.

Сэтгүүлийн мэдээнд “АНУ-ын түүхэнд хэн ч улс төрөөр ийм их мөнгө хийж байсан удаагүй. Хөрөнгө нэмэгдсэн гол эх үүсвэр нь цахим валют юм” гэж дурдсан байна.

Цахим мөнгөнөөс гадна Трамп АНУ-д 10 гольфийн талбайтай, “Мар-а-Лаго” клуб, “Trump National Doral Miami” гольф-амралтын газар болон Европ тивд 3 объекттой. Энэ бүхнийг “Forbes” сэтгүүл 1,8 тэрбумаар үнэлжээ. Мөн Трамп 1,1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Үл хөдлөх хөрөнгийн хувьд “Trump Tower” цамхаг, “Trump Park Avenue” хотхоноос гадна Нью-Йорк, Сан-Францискогийн хоёр оффис цогцолборт хувь эзэмшдэг. Олон нийтийн “Truth Social” сүлжээтэй “Trump Media and Technology Group”-ийн 1 тэрбум ам.долларын хувьцаатай. Гэхдээ энэ групп 2024 онд 3,7 сая ам.долларын ашиг олж, 712 сая ам.долларын зарлага гаргасан гэнэ.

“Reuters” агентлагийн шинжээчид крипто зах зээл дээрх Трампын орлогыг засгийн газар нь дэмждэг нь ашиг сонирхлын зөрчил гэж тэмдэглэж байсан билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...