Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут 2026 оны есдүгээр сарын 29-30-ны өдрүүдэд Япон Улсад ажлын айлчлал хийв. Сайд Д.Батлутыг Япон Улсын Батлан хамгаалахын сайд Коизүми Шинжиро Өөрийгөө хамгаалах хүчний Хүндэт харуулын ёслолоор угтан авч, хоёр улсын Батлан хамгаалахын сайд нар албан ёсны хэлэлцээ хийлээ.

Албан ёсны арга хэмжээний дараа сайд нарын яриа үндэсний бөхөд шилжсэн. Японы БХЯ-ны сайд Коизүми Шинжиро олон нийтийн сүлжээнд “Монгол үндэсний бөхийн тухай халуун яриа өрнүүлээд сэтгэл хөдөлж, Монголын Агаарын цэргийн командлагчтай гар зөрүүлж үзлээ. Тэр залуудаа барилдаж байсан байх. Хэчнээн хичээж түлхээд ч нэг ч см хөдлөөгүй шүү” гэж бичээд зураг оруулсан байлаа.
Коизүми Шинжиро 1981 онд Канагава мужийн Ёкосүка хотод төрсөн. Эхнэр, хоёр хүүхэдтэй. Түүний аав Коизүми Жүн-Ичиро 2001-2006 онд Японы Ерөнхий сайд байсан. Шинжиро 2025 оны аравдугаар сараас БХЯ-ны сайдаар ажиллаж байна.
