UBLife Logo
Нийгэм

Монгол жуулчнаас 1879 оны “Нива” сэтгүүл хураан авчээ

Монгол жуулчнаас 1879 оны “Нива” сэтгүүл хураан авчээ

ОХУ-ын хуурай замын хилийн Наушки боомтын гаалийн ажилтнууд монгол жуулчнаас нэгэн хориотой бараа хураан авчээ. Энэ нь хар тамхи, согтууруулах ундаа биш 1879 оны “Нива” сэтгүүл байлаа. Монгол жуулчин Эрхүү –Улаанбаатар чиглэлийн галт тэргээр зорчиж явсан бөгөөд сэтгүүлээ хувийн эд зүйлтэйгээ цуг хийсэн байжээ. Тэрээр сэтгүүлийг “Санкт-Петербург” хотын зах дээр худалдаж авсан, хилээр гаргаж болохгүй эд гэдгийг мэдээгүй гэж мэдүүлсэн байна. Түүнийг “Бараа нуусан, нууцаар хил давуулахыг оролдсон” хэргээр шийтгэх ажээ.

Гаалийн газрын шинжээчийн үзлэгээр тус сэтгүүл Оросын соёлын өвд тооцогддог, ховор эд гэдэг нь батлагдсан гэнэ. ОХУ-ын хуулиар 100 жилийн өмнө хэвлэгдсэн ном, сэтгүүл зэрэг хэвлэмэл эд зүйлийг зөвхөн ОХУ-ын Соёлын яамны зөвшөөрлөөр хил гаргадаг байна. “Нива” сэтгүүл нь 1870-1918 онд хэвлэгдсэн, гэр бүлд зориулагдсан сэтгүүл байлаа. Оросын алдарт зохиолчдын өгүүллэг, аян замын тэмдэглэл их гардаг байжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...