UBLife Logo
Дэлхий

Трамп тахлын талаарх мэдээлэл Путинээс шаардана

Трамп тахлын талаарх мэдээлэл Путинээс шаардана

ОХУ-ын Эрхүү мужид тахал өвчин гарсан мэдээлэл дэлхий дахиныг түгшээгээд байна. Казахстан, Узбекистан зэрэг улс ОХУ-тай залгаа хил дээр хатуу хяналт, шалгалт авч байгаа бол зарим улс орон иргэдээ ОХУ-д аюул осолгүй, болгоомжтой зорчихыг анхааруулж байгаа. Гэхдээ бүр зорчихыг хориглосон улс одоогоор алга. Учир нь мэдээлэл тун хомс байгаа.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Эрхүүгийн хүрээлэнд юу болсон, одоо байдал ямар байгаа талаар тодорхой хариултыг ОХУ-ын Ерөнхийлөгч  Владимир Путинээс шаардана гэдгээ мэдэгдлээ. АНУ-ын засгийн газраас албан ёсоор мэдээлэл шаардсан бичиг илгээсэн бөгөөд Трамп тун удахгүй Оросын Ерөнхийлөгчтэй утсаар ярих юм.

Мөн хэрэв үнэхээр тахал өвчин Сибирьд тарсан бол ОХУ-д нэн даруй тусламж үзүүлэхэд бэлэн гэж хэлжээ. Харин ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков “Харилцан тусламж үзүүлэх явдал сайн зүйл. Гэхдээ албан ёсны мэдээллийг ОХУ-ын Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах газар, Ариун цэвэр, халдвар судлалын албанаас авч байгаарай” гэж зөвлөжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...