UBLife Logo
Спорт

Чөлөөт бөх: 97 кг жинд хэн түрүүлэх вэ?

Чөлөөт бөх: 97 кг жинд хэн түрүүлэх вэ?

Энэ жилийн сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ Казахстаны Астана хотын “Барыс Арена” цогцолборт аравдугаар сарын 24-нөөс 11 дүгээр сарын 1-нд болно. Эрэгтэй төрөлд 320 бөх өрсөлдөхөөс дэлхийн аварга цолоо хамгаалахаар найман бөх ирнэ. ДАШТ-ий хамгийн өрсөлдөөнтэй, сонирхолтой жин бол эрэгтэй 97 кг. Энэ жинд 33 бөх барилдах юм. Энэ жингийн талаар Их Британийн дасгалжуулагч Жейкоб Гавана таамаглал дэвшүүлжээ.

Астанад олимпын хошой, дэлхийн 6 удаагийн аварга Абдулрашид Садулаев (ОХУ), отгон дэлхийн аварга Кайл Снайдер (АНУ), Парис-2024 олимпын аварга Ахмед Тажудинов (Бахрейн), дэлхийн 3 удаагийн аварга Хасан Яздани (Иран) нар 97 кг-д өрсөлдөнө. Яздани анх удаагаа энэ жинд үзэж байгаа ч түүний Тажудиновтой хийх барилдааныг шинжээчид энэ тэмцээний хамгийн гол барилдааны нэг гэж нэрлээд байгаа.

Харин Жейкоб Гавана дасгалжуулагч Тажудинов Язданиг шөвгийн наймд 7:3 ялна гэж үзсэн байна. Хагас шигшээд Ахмед Тажудинов Садулаевтай таарч, 2:4 ялагдах гэнэ.

Хүснэгтийн нөгөө хэсэгт Кайл Снайдер ялсаар финалд шалгарах магадлал маш өндөр. Садулаев Снайдер хоёр алтан медалийн өтлөө өрсөлдөж, орос бөх 5:2 ялж, дэлхийн аварга болно гэж таамаглажээ. Ингээд Гавана дасгалжуулагчийн таамаглалаар Садулаев — алт, Снайдер — мөнгө, Тажудинов, Яздани — хүрэл медаль авах гэнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...