Америкийн тэрбумтан Илон Маск ирэх жил АНУ-ын бүх хүүхдэд “SpaceX” хувьцаа нэг ширхгийг үнэгүй өгөхөө амлалаа. Үнэт цаасыг хэрхэн тараах, яг хэнд олгох талаар тодорхой мэдээлэл хийсэнгүй.
“SpaceX”-ийн хувьцаа өнгөрсөн Баасан гарагт 146,03 ам.доллар дээр хаагдсан. АНУ-д 18-аас бага насны 73 сая хүүхэд байгааг тооцоход одоогийн үнээр 10,66 тэрбум ам.доллар болж байгаа юм. Түүний энэ мэдэгдэл сүүлийн үед АНУ-д хиймэл оюун ухаанд итгэх итгэл буурч байгаа үетэй давхцалаа. “Associated Press” агентлагийн “NORC” судалгааны төвтэй хамтран хийсэн судалгаагаар америкчуудын 64 хувь нь хиймэл оюун ухаан хэт хурдан хөгжиж байна гэж үзэж байгаа нь тодорхой болсон. Харин 27 хувь нь хиймэл оюуны хөгжлийн хурд хэвийн, 8 хувь нь удаан гэж үзэж байгаа нь гарчээ.
“Anthropic”-ийн тэргүүн Дарио Амодеи, “OpenAI”-ийн захирал Сэм Олтман, Маск болон энэ салбарын олон нөлөөтэй эрхэм хиймэл оюун ухааны хөгжлийг удаашруулах шаардлагатай гэж үзэж байгаа. Гэвч БНХАУ төдийгүй дотоодын өрсөлдөөн, Ерөнхийлөгч Трампын эсэргүүцлээс үүдэн, санал зөрөлдөөн үүсээд байгаа юм.
