UBLife Logo
Эдийн засаг

“Дулааны цахилгаан станц-3”-ын хүчин чадлыг нэмэгдүүлнэ

“Дулааны цахилгаан станц-3”-ын хүчин чадлыг нэмэгдүүлнэ

Москва хотноо болсон “Оросын эрчим хүчний долоо хоног” олон улсын чуулга уулзалтад Эрчим хүчний сайд Б.Найдалаа, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид оролцлоо.

Эрчим хүчний сайд Б.Найдалаа, ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв нар уулзаж, хоёр орны эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, шинэ түвшинд гаргах чиглэлд санал солилцлоо. Дулааны III цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн үндсэн зураг төслийг боловсруулах тухай гэрээнд “ДЦС-3” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сандуйжав, “Интер РАО Экспорт” компанийн захирал М.Е.Сергеев нар гарын үсэг зурж баталгаажуулсан онцлох үйл явдал боллоо.

Төслийн үр дүнд “ДЦС-3”-ын одоо байгаа цахилгаан эрчим хүчний чадал 2.3 дахин, дулааны эрчим хүчний чадал 1.5 дахин тус тус нэмэгдэнэ.  

Албан ёсны уулзалтын хүрээнд Эгийн голын усан цахилгаан станцын төслийг шуурхайлах талаар ярилцлаа. 2025 оноос эхэлсэн “Эгийн голын УЦС төслийн Байгаль нуур болон Сэлэнгэ мөрөнд үзүүлэх болзошгүй нөлөөллийн байгаль орчны иж бүрэн үнэлгээ” сэдэвт Монгол-Оросын хамтарсан судалгааны тайлангийн Ажлын хэсгээс Эгийн голын УЦС-ын ашиглалтын горимыг экологийн шаардлагад нийцүүлэн тогтоох зарчмын боломжтой гэсэн дүгнэлт гарсан билээ. Энэхүү дүгнэлтийг энэ оны арванхоёрдугаар сард Монгол, Оросын Засгийн газар хоорондын хуралдаанд танилцуулахаар төлөвлөжээ. Ийнхүү Эгийн голын усан цахилгаан станцын төсөл олон жилийн  дараа гацаанаас гарч, бодит ажил хэрэг болох боломж нөхцөл бүрдэж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...