Жил бүрийн аравдугаар сарын 22-нд Эрчүүдийн мэдрэлийн системийг эмэгтэйчүүдийн хүчирхийллээс хамгаалах олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ бол албан ёсны баяр биш бөгөөд хошин утга агуулгатай. 2018 оны үед цахим ертөнцөд үүссэн бөгөөд нэг нэгэндээ хошин шог зураг, бичлэг, захидал илгээн тэмдэглэдэг уламжлалтай.
Хэдийгээр инээдмийн өдөр мэт боловч эмэгтэйчүүдэд таны эр нөхөр, найз залуу, анд найз нар чинь хэчнээн эр хүн ч гэсэн сэтгэлийн дарамт, стресст ордог юм шүү, байнга үглэж, хэт хянаж болохгүй гэдгийг хошин маягаар ойлгуулах зорилготой.
Харин сэтгэл зүйчид энэ өдөр токсик харилцаа, сэтгэл зүйн дарамт, хүчирхийлэл нь хүйс харгалзахгүй хүний мэдрэлийн системийг гэмтээдэг гэдгийг үйлчлүүлэгчиддээ зааж, сургадаг байна.
