UBLife Logo
Спорт

МЕССИ Испанийн Нобелийн шагналыг хүртэв

МЕССИ Испанийн Нобелийн шагналыг хүртэв

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Лионель Месси Астуриас гүнжийн нэрэмжит шагналын спортын салбарын 2026 оны эзнээр тодорлоо.

Испанийн хамгийн нэр хүндтэй шагнал болох "Princess of Asturias Award" нь олон улсын шагнал бөгөөд шинжлэх ухаан, уран зохиол, спорт, хүмүүнлэг гээд олон салбарт  үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст жил болгон олгодог шагнал бөгөөд шагналыг 50,000 евро, цом, тэмдэг дагалддаг бөгөөд "Испанийн Нобелийн шагнал" хэмээн алдаршжээ.

1981 оноос эхлэн олгож эхэлсэн уг шагналын эздээр спортын салбарт (Спортын салбарын шагналыг 1987 оноос) гэхэд л ОУОХ-ны ерөнхийлөгч асан Хуан Антонио Самаранч, хөнгөн атлетикч Карл Льюис, 2002 оны Бразилийн хөлбөмбөгийн шигшээ баг,  авто уралдааны алдарт нисэгч Микаэль Шумахер, дугуйн "Тур де Франс" уралдаан, домогт уулчин Райнхольд Месснер, уулын цаначин Линдси Вонн гээд тамирчин, баг, тэмцээнд олгож байжээ.

Хөлбөмбөгөөс 2002 оны Бразил, 2010 оны Испаниийн шигшээ баг, мөн Икер Касильяс, Шави Эрнандес энэ нэр хүндтэй шагналыг гардаж байсан ажээ.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...