UBLife Logo
Нийгэм

Монголын хөлөг онгоцноос шоо, даалуу олджээ

Монголын хөлөг онгоцноос шоо, даалуу олджээ

Хубилай хааны цэрэг 1274, 1281 онуудад Японд хоёр удаа довтолсон байдаг. Тэр үед Японы эрэг орчим живсэн Монголын хөлөг онгоцны үлдэгдлийг судлах ажил Нагасаки мужийн Мацүүра хотод үргэлжилж байна.

Тус хотын дэргэдэх Такашима арлын ойролцоо 750 жилийн өмнө живсэн хөлөг онгоцноос шоо, эрт үеийн даалуун тоглоомын хэрэгсэл олдсон байна. Японы судлаачид үүнийг одоогийн мажон тоглоомын эхлэл үеийн хэрэгсэл хэмээн үзэж байгаа юм.

"Тэнь Жю" (天九) Хятадын уламжлалт даалуу тоглоомыг Юань гүрний үед цэрэг дайчдын дунд аль хэдийн маш түгээмэл тоглодог байсныг археологийн түвшинд баталж өгсөн байна. Мөн далайчид онгоц дээрээ тоглож, зугаацдаг, чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг байсны нэгэн том баримт олдлоо гэж бичжээ. Хөлөг онгоцны үлдэгдлийг орчин үеийн камер, аппаратаар шинжилж байна. Хөлгийн бүтэц, зохион байгуулалт нь тэр үеийн Хятадын онгоцтой ижил байна гэж дүгнэжээ.

Одоогийн байдлаар Хубилай хааны живсэн гурван хөлөг онгоц олдсоны хамгийн том нь энэ онгоц гэж үзэж байна.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...