Аймшгийн баяр ойртсоныг хэлэх үү, гадаадын шинжээч, эрдэмтэд нарын дунд шулам чөтгөр, сүнс гээд ярианы сэдэв эвгүй болоод иржээ. Энэ сэдвүүд дунд онцгой нэгэн байр эзэлдэг нь зомби. Энэ зуун гарснаас хойш их дэлгэцнээс цус сорогчдыг шахан гаргаад байгаа Зомби хэрэв дэлхий дахиныг бүрхвэл юу болох вэ? Хүн төрөлхтний хамгийн гунигтай төгсгөл бол энэ юм. Гэхдээ зомбигийн дайралтыг даваад гарах чадалтай улс орон бас бий. Үхдлүүдийн армийн эсрэг эсэргүүцэн зогсож чадах 10 орныг эрдэмтэд нэрлэжээ. Монгол орон багтах боломжтой байсан ч энд зөвхөн таваас дээш сая хүн амтай орнуудыг онцолсон байна.
10. Швед
Хойд Европ бол цар тахлыг даван туулахад яг тохирсон газар. Энэ улс гурван хоолойгоор хүрээлэгдсэн, далай тэнгистэй. Скандинавын уул нуруу, сэрүүхэн уур амьсгал ч зомбитой тэмцэхэд таатай. Байгалиас гадна Швед улсын хүн амын нягтаршил бага, орчин үеийн зэвсэгтэй, чадварлаг арми тус болно.
9. Аргентин
Нуугдахад хамгийн тохиромжтой газар. Нэг талаас Андын нуруу хамгаалж, нөгөө талдаа далайтай. Маш уудам том газар нутагтай, зугтахад сайхан газар.
8. Финланд
Финланд улс сайндаа биш хөрш орнуудынхаа ачаар амьд үлдэх юм. Эргэн тойрны бүх орон нь зомбитой хангалттай тэмцэж чадах чадалтай. Хүн амын нягтрал бага.
7. Норвеги
Гурван талаасаа далай тэнгис, дөрөв дэх талд нь зомбиг устгаж чадах Швед орон байна. Цасан шуурга шуурж, маш хүйтэрсэн ч норвеги хүн алзахгүй. Хэрэв зомбинууд хөлдөж үхэлгүй дайрсаар бол хэдэн зуун викинг эр гарч ирээд үхдлүүдийг хадан асганаас түлхээд унагаах юм.
6. Боливи
Өмнөд Америкийн хамгийн дампуу эдийн засагтай улс тул иргэд нь ядуу зүдүү газар амьдраад сурчихсан. Зомбигоос зугтаад хотоос гарлаа ч тэд алзахгүй. Дээр нь Андын нуруу, элсэн цөл, жунгли ой гээд бодохоор боливичууд хаана ч амьдарч чадна.
5. Казахстан
Уул нуруу, эрс тэс уур амьсгал нь зомбид таарахгүй. Хүн ам цөөтэй, зомбигууд хүн идэх гэж хайж яваад хээр талд олж чадахгүй байх магадлал өндөр. Хүйтэн тул халдвар тархахгүй.
4. ОХУ
Маш хүйтэн ширүүн уур амьсгалтай. Зомби гатлан туулахад хүнд нөхцөл маш элбэг. Тэнгис, нуур, цөл, хээр тал, намаг, ой тайга, цөмийн хаягдал, за тэгээд иргэд нь ч хатуу ширүүн. Нэг хүнд оногдох цэрэг, зэвсгийн тоо, ийм газарт амьдарч сурсан ард түмэн, зомбид тайгаа алдахгүй гэсэн хүчирхэг баавгайн сүрэг гээд оросууд зомбиг ялах нь ойлгомжтой.
3. АНУ
Нэг талаас энэ жагсаалтад байгаа орнуудаас ялгаатай нь АНУ бол маш хөгжсөн, хот суурин ихтэй. Ийм л газар зомби амьдрах, үржих дуртай. Гэхдээ Америкийн арми ямар ч зэвүүн, аймшигтай зүйлтэй тулахад бэлэн хүчирхэг арми. Цаг уурын маш олон янзын бүстэй.
2. Канад
Зомби довтолгоо эхлэхэд канадчууд хойд зүгтээ зугтахад л болно. Зай талбай ихтэй, цас мөс ордог, хот, суурин цөөхөн гээд зомбигийн дургүй зүйл олон.
1. Хойд Солонгос
Хойд Солонгос энэ олон жил зомбигийн дайралтад л бэлтгэж байсан байж магадгүй. Улс орноо тэр чигээр нь төмөр тороор хаасан нь гадаадын тагнуул байтугай зомби ороход ч бэрх. Хойд Солонгосын арми олон сая цэрэгтэй. Эрдэмтэд зомбиг цэргийн хүчээр ялна гэх юм бол мянган хүнд доод тал нь 47 цэрэг оногддог улс байх хэрэгтэй гэж тооцоолжээ. Харин дэлхийд энэ шалгуурыг хангасан ганцхан орон байгаа нь БНАСАУ билээ.
