UBLife Logo
Цаг агаар

Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас, цасан шуургатай

Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас, цасан шуургатай

Онцгой байдлын ерөнхий газраас малчид, хадланчид, тээвэрчдэд хандан, анхааруулга гаргалаа. Анхааруулгад “Өнөөдөр Баян-Өлгий, Увс, Завханы зарим, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд сумдын нутгаар 0.0-2.0 мм цас орж, явган шуурга шуурна. Салхи Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ” гэжээ.

2026 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 09-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

31-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар салхитай байна.

Хур тунадас: 30-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 31-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11 дүгээр сарын 01-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 02-нд Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 04-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.   

Агаарын температур: Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -3...-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0....-5 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8....-13 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 31, 11 дүгээр сарын 04-нд -нд бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 31, 11 дүгээр сарын 01-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр.

Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -13...-18 градус, бусад хэсгээр -6...-11 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...