UBLife Logo
Спорт

Ваканофүжи Т.Бөхчулуун хагас жилийн дараа эргэн ирлээ

Ваканофүжи Т.Бөхчулуун хагас жилийн дараа эргэн ирлээ

Өнгөрсөн жилийн Японы оюутны ёкозүна Т.Бөхчулуун буюу Ваканофүжи хүнд гэмтлийн дараа дохёнд эргэн ирлээ. Манай бөх нэгдүгээр сард мэргэжилд орж, макүшитагийн 60-аас барилдаж эхэлсэн. Эхний башёд 6:1 барилдаж, Хаврын тэмцээнд 7 даваатай макүшитад түрүүлсэн. Зуны тэмцээнд макүшитагийн зүүний 3 дээр гарч, жюүрёод дэвших нь гэж байтал  2 давахдаа эгэмээ хугалсан юм. Хагалгаанд орж, хоёр башё өнжөөд эргэн ирсэн Т.Бөхчулуун санданмэгийн барууны 29-д унасан байлаа.

Эргэн ирсэн анхны барилдаандаа Асахабатакиг ёрикири мэхээр яллаа. Барилдааны дараа манай бөх “Хүнд гэмтээд хагас жил барилдаж чадахгүй их хэцүү байлаа. Өнөөдөр ялсандаа их баяртай байна. Миний ялж байсан Арашифүжи дээд зиндаанд дэвшсэн байна. Хэрэв гэмтээгүй бол би ч гэсэн дээд зиндаанд байж болох байлаа. Маш харамсалтай. Гэхдээ Касүгано багш маань “Тэвч, тэс. Эдгэрээд барилдах үедээ харин бүгдийг ял” гэж хэлсэн. Тимй болохоор зүгээр. Одооноос эхлээд сайн барилдаж, Арашифүжиг гүйцэхэд болно” гэж сэтгүүлчдэд хэлсэн байна.    

Т.Бөхчулуун 24 настай, 185 см өндөр, 132,5 кг жинтэй. Тэрээр Миторюү Б.Төрболд, Оошёоүма П.Дэлгэрбаяр, Оонокацү Б.Чойжилсүрэн нарын дараа Монголоос төрсөн дөрөв дэх оюутны ёкозүна болсон юм.

Манай бөхийн нэр нь 和歌ノ富士 буюу Ваканофүжи. Ояката нь “Т.Бөхчулуун Фүжи ууланд дуртай болохоор Фүжи-тэй нэртэй болмоор байна гэж хэлсэн болохоор ийм нэр өглөө. Бяртай, тэвчээртэй. Барьц аваад золгож барилддаг ч заавал маваши авах гэж оролдолгүй, урагш түлхэн дайрч барилдвал дээшээ хурдан гарна. Бэлтгэл дээр жюүрёогийн бөхчүүдтэй ижил түвшинд барилддаг” гэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...