UBLife Logo
Цаг агаар

Их хэмжээний цас орж, цасан шуурга шуурна

Их хэмжээний цас орж, цасан шуурга шуурна

Онцгой байдлын ерөнхий газраас цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна.

11-р сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл:

Баян-Өлгий, Ховдын ихэнх, Увсын өмнөд, Завханы баруун сумдын нутгаар 0.2-9.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Завхан, Заг-Байдраг голын эхээр -2...-7 градус хүйтэн, Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -2...+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан байна.

ЗӨВЛӨМЖ

Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч, хол, ойрын замд зорчихдоо цаг агаар, замын нөхцөл байдлыг урьдчилан шалгах;

Малчид малаа ойрын бэлчээрт байлгаж, малын хашаа, хороо, нөмөр нөөлөгтэй газрыг бэлтгэх

Хүйтний эрч чангарч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэх тул автомашины хурдыг тохируулж, хоорондын зайг баримтлан, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах;

Цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах тул төөрөх, осол аваарт өртөхөөс сэрэмжилж, бага насны хүүхэд, өндөр настан болон мал сүргээ хараа хяналтгүй орхихгүй байх.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...