UBLife Logo
Спорт

Э.Цэндбаатар "WBC USA" аваргын бүсийн төлөө тулалдана

Э.Цэндбаатар "WBC USA" аваргын бүсийн төлөө тулалдана

Өнөөдөр буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 13-нд (АНУ-ын цагаар баруун эргийн цагаар 16:30-аас) Техас мужийн Эль Пасо хотын "County Coliseum" ордонд Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга, Ази тивийн хошой аварга Эрдэнэбатын ЦЭНДБААТАР мэргэжлийн боксын рингэнд 16 дахь тулаанаа хийх гэж байна.

Манай Цэндээ мэргэжлийн рингэнд  15 хожилтой (6 КО), нэг ч хожигдолгүй "босоо" яваа боксчин. Энэ удаа түүний өрсөлдөгч нь Тажикистаны 31 настай боксчин, 130 паунд буюу 58,9 кг-ийн жинд  "WBC USA" аваргын бүсийг эзэмшдэг Мухаммад Якубов байх юм.

31 настай Якубов мэргэжлийн рингэнд 25 тулаан хийхдээ 23 ялж( 12 КО), нэг тэнцэж, нэг хожигдсон амжилттай , WBC -ийн дэлхийн чансаанд жиндээ эрэмбэлэгдэж буй, ганц ялагдахдаа одоо WBC, IBF, WBO гээд гурван холбооны аваргын бүсийг эзэмшиж буй АНУ-ын О'Шаки Фостерт хожигдсон "хатуу самар" билээ.

Цэндбаатар-Якубов нарын 10 раундын тулаан "Pro Box Tv Championship series" хүрээнд явагдах тулааны үдшийн хоёр оргил тулааны нэг нь байх бөгөөд тасалбарыг www.ticketmaster.com -оос (34$-180$ үнэтэй байгаа) худалдан авч дэргэдээс нь, эсвэл ProBox TV-ийн гишүүн болон (хураамж нь 5$) proboxtv.com-оор үзэх боломжтой.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...