UBLife Logo
Спорт

Э.ЦЭНДБААТАР "WBC US Champion" бүсийн эзэн боллоо

Э.ЦЭНДБААТАР "WBC US Champion" бүсийн эзэн боллоо

Өнөөдөр АНУ-ын Техас мужийн Эль Пасо хотноо Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын ЦЭНДБААТАР мэргэжлийн боксын рингэн дэх 16 дахь тулаанаа хийлээ.

Энэ удаа түүний өрсөлдөгч нь Тажикистаны 31 настай боксчин, 58,9 кг-ийн жинд  "WBC USA" аваргын бүсийг эзэмшдэг Мухаммад Якубов байлаа. 31 настай Якубов мэргэжлийн рингэнд 25 тулаан хийхдээ 23 ялж (12 КО), нэг тэнцэж, нэг хожигдсон амжилттай, ганц ялагдахдаа одоо WBC, IBF, WBO гээд гурван холбооны аваргын бүсийг эзэмшиж буй АНУ-ын О'Шаки Фостерт хожигдсон "хатуу самар" билээ.

Манай тамирчин Мухаммад Якубовтой 10 үе тулалдан оноогоор ялж, аваргын бүсийг хүртлээ. Манай Цэндээ мэргэжлийн рингэнд  16 хожилтой (6 КО)  , нэг ч хожигдолгүй "босоо" яваа боксчин. Цэндбаатарын ялалтын цуврал үргэлжилсээр...

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...