UBLife Logo
Спорт

“STAR GIRLS” хамтлаг бүжгийн ДАШТ-д оролцоно

“STAR GIRLS” хамтлаг бүжгийн ДАШТ-д оролцоно

Бүжгийн спортын “STAR GIRLS” хамтлаг Испани улсын Гвадалахара хотод зохион байгуулагдах “WORLD’S CHOREOGRAPHY DANCE SPORT CHAMPIONSHIP” тэмцээний өсвөр насны хамтлагийн төрөлд Монгол улсаа төлөөлөн оролцохоор болжээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 11 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд явагдана.

Тус хамтлаг 2025 онд Португал улсад зохион байгуулагдсан Дэлхийн аварга шалгаруулах хореографын тэмцээнд анх удаа оролцохдоо дэлхийн шилдэг есөн багтай өрсөлдөн, аваргын алтан медаль хүртсэн амжилттай юм.

 “STAR GIRLS” хамтлагийн сүүлийн үеийн амжилтуудаас дурдвал:

•           2025 он – Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний дэд аварга

•           2025 он – Монгол Улсын аварга

•           2025 он – Дэлхийн аварга шалгаруулах хореографын тэмцээний аварга

•           2026 он – Монгол Улсын аварга баг

Бүжгийн спорт нь урлаг, спортыг хослуулсан онцгой төрөл бөгөөд өндөр ур чадвар, нарийн техник, уран сайхны илэрхийлэл, олон сарын уйгагүй бэлтгэл сургуулилтыг шаарддаг юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...