Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Лунагийн л бодол: Холоос ч гэсэн хов базъя


Цар тахал бас надад тохиолдсон гэнэтийн гайхамшиг гээд намайг гэрээсээ гарч болохгүйд хүргэсэн энэ бүх нөхцөл байдалд би бүхнээс алсарч байна. Маргаашийн цаг агаарыг цаг бүрээр нь нягталж харан өмсөх хувцсаа бэлддэг байсан орой бүр нэгэн хэвийн бас дэндүү тайван болчихож. Бороо орж байхад, нар шарж байхад ч би нэг л хувцастайгаа дасал болсон сандлаа татан сууж жижигхэн компьютерээ дэлгэнэ. Хэдий гэрээсээ ажиллаж байгаа ч яг 13:00-т үдийн хоолоо идэхээр өндийдөг. Бусад маань ч энэ үед ажлыг үл ажрин амьдрал, амьтан, аймшгийн түүх гээд ёстой юу эсийг булаалдан ярьж "хооллон" суудаг учраас би ч энэ үеэр өөрийгөө чөлөөтэй гэж боддог юм. Харин 14:00 болоход ажлын чат завгүй жингэнэх бөгөөд тэд бүгдээрээ өнөөх яриагаа дуусган ширээ ширээн дээрээ дуулгавартай нь аргагүй ажлаа хийж эхэлдэг. Энд би ч мөн адил. 

Гарч болохгүй учраас энэ хэд хоногт болж буй бүх л үйл явдалд би үзэгчийн хувиар харж сууна. Надад талбай дээр очин дуу хоолойгоо нэмэрлэж, цөөн боловч сошиал найзуудаа уриалах хүсэл байсан нь хэнд ч хамаагүй байж мэдэх ч хэлээд үлдээе. Харин энэ бүх зүйлд бид бүгд нэгэн ижил бодол санаатай байв уу? Сошиалд тааралдсан зарим нэг үзэл санаа надад эргэлзээ төрүүлж нэгийг бодуулав. Гэрээсээ гарч болохгүй тул нийгмийн сүлжээнээс л мэдээ мэдээлэлтэй золгож, бодлогоширч хааяа нэг шогшрон суугаа надад эдгээр үйл явдал хэрхэн санагдсан тухай бичихээр шийдлээ. 

“Хүн бүр өөрийнхөөрөө л амьдарч байна. Бид тэдний эрхийг хамгаалж буй мэт боловч тэдний хийх гэж зорьдог, хүлээдэг, хичээдэг зүйлийг нь хэт үгүйсгээд байгаа юм биш биз? Бид хотын амьдралдаа дассантай ижил тэд ч хөдөөний амьдралдаа дассан. Бид тэднийг аварлаа гээд тэд үүнийг аврал гэж харахгүй шүү дээ” гэх үзэл санаа надад нэгийг бодуулав. Нээрээ тийм ч юм билүү? Бид хэрхэн мэдэх билээ дээ. Нэг улс үндэстэн нэгнээсээ тэгтэл холдоогүй ганцхан өргөрөг дээр амьдрах атал хөдөөний хүмүүст бид гадны жуулчин аятай, хөдөөний хүмүүс бидэнд үзмэр аятай болсон цаг үе шүү дээ. Тиймээс бодох л асуудал. Үүгээрээ наадам хийхийг дэмжиж байгаа юм биш шүү. Бас хурдан морь унаач хүүхдүүдийг хайрлаж хамгаалах хэрэггүй ч гэж байгаа юм биш. Бид нэгэнт ингэтлээ алсран холдсон хойно нэгнийхээ аж амьдрал, хэрэгцээ шаардлагыг мэдэхгүй л бусдын амьдралд хэт оролцсон юм биш байгаа гэж бодсон минь энэ билээ. 

Харин эндээс бид аливаа зүйлийг туйлд нь хүртэл аймшигтай болгож байж л сонсдог, тоодог болсон байхыг шүүмжилжээ. Жилээс жилд болдог наадам. Хурдан морьд уралдаж, унаач хүүхдүүдийн асуудал яг энэ л үед бас Цагаан сараар гээд тоолбол жилд 2 удаа л сөхөгдөж хүмүүсийн сэтгэлийг өвтгөнө. Бусад үед нь бид тэднийг мартдаг. Тэгээд дараа жил нь санадаг. Тэгээд дахиад л мартдаг.

#NoNaadam жагсаал бүүмерүүдэд ингэж харагджээ. Одооны хүүхдүүд гэж биднийг чичлэх нь байдаг ч та нар шүү гэж өөдөө өргөх нь ч бий. Залуус ямар өнгөлөг, шинэлэг байдаг яг түүгээрээ жагсаж харагдсан. Үзэл бодлоо бичиж барьсан лоозон, татаж гүйсэн тууз, өмсөж жагссан хувцас гээд тэд бүгдээрээ шинэлэг бас залуулаг байсан юм.

Монголын хамгийн олон дагагчтай дуучин Ука 39 мянга гаруй дагагчаа алдаад байна. Цаашид хэдэн хүн түүнийг unfollow хийх нь тодорхойгүй байна. Түүнийг дуучин гэхээсээ шүүгч, нөлөөлөгч гэдгээр нь харах хүн олон. Тиймдээ ч залуус түүнд урам нь хугарч буйгаа хуйлран илэрхийлсээр байна. 

Мөн тэрээр өнгөрсөн шөнө Тэврэлт гэх шинэхэн уран бүтээлээ задалсан нь 7000 дислайк авчээ. 

Харин өнөөдөр Засгийн Газар ээлжит бусаар хуралдаж, Үндэсний баяр наадмыг нэг жилээр хойшлуулахаар шийдвэрлэлээ. Шийдвэрийн өмнөхөн буюу өнөө өглөө наадам тэмдэглэхийг шаардсан уяачид Төв талбайд морьтойгоо жагссан юм. Тэднийг буруутгасан үзэл санаанууд сошиалаар дүүрэн байгаа хэдий ч уяачдын тухай бус талбайн зурагчдын тухай энэхүү пост хөгжилтэй, хөөрхөн санагдав.

Аливаа зүйлд оролцохгүй үзэгч хийхэд заавал нэг талыг барьсан байх албагүй. Аль нь зөв, аль нь буруу гэж аль ч талд өөрийгөө гацаах шаардлагагүй. Энэ олон үйл явдал, мэдээ мэдээлэл болж л байдаг. Болоод дуусаж л байдаг. Ийм юм болж дээ гээд л хараад өнгөрөх хааяа бүр харахгүй өнгөрөх ч муугүй юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
7 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
10 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
санал болгох
1
5 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
7 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
10 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.