Боловсролын салбарыг орхиж, урлагт “хүч үзэхээр” шийдсэн Арго багш маань “Үзэг” нэртэй анхны уран бүтээлээ таван сарын өмнө олон нийтэд цацсан билээ. Хамгийн хачирхалтай нь энэ дуу эхлэлээсээ төгсгөл хүртэл “This is pen” гэх нэг л мөр давтагдсаар байдаг аж. (Бичлэгийг үзэх бол энд дарна уу)

Харин хоёр дахь уран бүтээлдээ “Үзэг” дууг герман хэлээр дуулсан байдаг.
Тэр “Үзэг” дууг брэнд болгохоор шийдэв бололтой “Үзэг л байгаа биз дээ” гэх богино хэмжээний кино ч хийгээд амжиж.
Энэ бүхэн намжиж амжаагүй байхад Арго ахин бидэнд инээд бэлэглэхээр өнөөдөр ээлжит уран бүтээлээ цацлаа. Харин аз болоход “Шидэт үлгэр” нэртэй энэ дуу хамаагүй олон үгтэй аж. Магадгүй тэр энэ дууг зохиохдоо амьдралын утга учрыг нухацтай тунгаан бодсонтой ч холбоотой юм бил үү.
Энэ бүтээлд Арго багш стилээ өөрчилж, давгүй реппер гэдгээ батлаад өгөв.

Тэр улстөрчдийг шүүмжилсэн энэ бүтээлдээ гашуун үнэнийг өгүүлжээ.

Бас болоогүй дуу, дүрсний өвөрмөц шийдлүүдийг ч ашигласан байна.

Энэ дуунд Аргогоос гадна нүүрээ будсан нэг хүн хамтран дуулсан нь үе үе “цочоох” аюултай аж.

Дүрс бичлэгт энэ төрлийн “эвгүй” хөдөлгөөн цөөнгүй гарна.

Дуучдын хоолой, хөгжмийн зохиолоос илүүтэй хамгийн анхаарал татах зүйл бол дууны үгс...

Арго багшийн шинэ бүтээл сонсогчдод муугүй таалагдаж байгаа бололтойдог шүү.
Бүр урлагийн ертөнцөд Л.Гүндалайгаас ч өндөр рейтингтэй болж эхлэх нь энэ.
Түүний шинэ бүтээл сонсогчдын дунд багагүй шуугиан тариад байгаа учир цаашдаа уран бүтээл идэвхтэй туурвих нь гарцаагүй боллоо. Ингээд “Шидэт үлгэр” дууг сонсоно уу. Инээдээ барьж үздэг юм шүү.