UBLife Logo
Фото

ФОТО: Залуус ирээдүйд эх орондоо “амар“ амьдрахын тулд одоо жагсаж байна

ФОТО: Залуус ирээдүйд эх орондоо “амар“ амьдрахын тулд одоо жагсаж байна

Төв талбай дээр залуус “амар” амьдралыг зүгээр ч нэг мөрөөдөж биш, харин бүтээнэ гэдгээ илэрхийлэхээр 21 дэх хоногтоо жагсаж байна. Хариуцлагатай засаглал, шударга нийгмийн төлөөх залуусын дуу хоолой сүүлийн жилүүдийн иргэний идэвх, нийгмийн өөрчлөлтийн хамгийн тод дүр зургуудын нэг болон үлдэж байгааг бүгд гэрчилж байгаа биз ээ. “Огцрох амархан” жагсаалд оролцогчдын сэтгэл хөдлөл, байр суурь, уриа лоозон, хүсэл тэмүүллийг бид гэрэл зургаар танд мэдрүүлэхийг хичээв.

Жагсаалд оролцогчдын дийлэнх нь 18–30 насны залуус байх аж. Оролцогчид гар бичмэл, хэвлэмэл янз бүрийн уриа барьсан нь анхаарал татна.

Энд ирсэн залуус бүгд л улс орныхоо ирээдүйд санаа зовж, зугтаад гадаад орныг зорих биш, асуудлуудаа шийдээд эх орондоо сайхан амьдрахыг хүсэж буйгаа илэрхийлж байлаа.

Хамгийн гол нь, уг жагсаалыг тайван, хүчирхийлэлгүй, эмх цэгцтэй байхад анхаарч буй зохион байгуулагч, сайн дурын ажилтнуудад талархам.

Хэрэв та өөрийн дуу хоолойг мөн адил тайван замаар илэрхийлж, нэгдэхийг хүсвэл “Огцрох амархан“ жагсаалын өнөөдрийн хуваарь 21 цагаас дуусах болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Фото: Гэрэл зурагчин Анди Галдигийн буулгасан сэтгэлд дулаан агшнууд

Фото: Гэрэл зурагчин Анди Галдигийн буулгасан сэтгэлд дулаан агшнууд

Анди Галди Винкогийн бүтээлүүд бөгөөд тэрээр өөрийн гэсэн өвөрмөц ертөнц, харах өнцгөөрөө олноос тодорсон гайхалтай эмэгтэй юм. Түүний гэрэл зургуудаас амьдралд хэчнээн хайртай гэдэг нь нэвт харагдах шиг… Ингээд хамтдаа

Фото: Тарган хүн гоо үзэсгэлэнгүй гэж хэн хэлэв?

Фото: Тарган хүн гоо үзэсгэлэнгүй гэж хэн хэлэв?

Тус төсөл Шеннон гэх залуу охины эгэл амьдралын гэрэл зургуудаас бүрдэх бөгөөд гэрэл зурагчны илэрхийлэх гэсэн санаа нь хүн бүр өнгөц харагдаж буй шиг ээ байдаггүй агаад өөр өөрийн гэрэл гоо үзэсгэлэнтэй гэдгийг харуулах аж. Ингээд хамтдаа Шеннон охины баримтат гэрэл зургуудаар аялцгаая.