Хүүхдийн бүтээлч сэтгэхүйг багаас нь хөгжүүлж, чөлөөт цагаар нь сэтгэхүйн тоглоом тоглох нь насан туршийн гайхалтай ур чадварын эхлэл юм. Тэгвэл яг одоо, үнэ төлбөргүйгээр хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх дараах аргуудаас хэрэгжүүлээрэй. Хамгийн гол нь хүүхдэдээ цаг гаргаж, хамтдаа хийх нь чухал юм шүү.

#1 "Хэрвээ... ?" асуулт хариултын тоглоом тоглох
"Төсөөлөл бол бүтээлч чадварын эхлэл" гэдэг. Бүтээлч хүмүүс аливаа зүйлийг олон талаас нь харж, ургуулан бодох чадвартай байдаг. Тиймээс хүүхэдтэйгээ хамт "Хэрвээ... ?" асуулт хариултын тоглоом тоглоорой. Гэр бүлээрээ тойрон суугаад "Хэрвээ...?" гэж эхлэх асуултыг нэгнээсээ асууж, сонгосон хүн нь хариулна. Хүүхдийн уран төсөөлөл ямар хязгааргүй болохыг та ч бас харах болно.

"Хэрвээ дэлхийн бүх хүмүүс нэг хэлээр ярьдаг байсан бол?", "Хэрвээ би дүүгийнхээ ах нь байсан бол?", "Хэрвээ чи аавынхаа оронд аав байсан бол?" гэх мэт асуултууд сэтгэхүй хөгжүүлэхээс гадна гэр бүлийн харилцааг ойртуулах болно.
#2 Өөрийнхөөрөө байх боломжийг олгохӨөрийн сонгосон хувцсаа өмсөж, өөрийнхөө өрөөг өөрөө тохижуулж, өөрийн сонголтоор хүүхэлдэйн кино үзэж, ширээ шүүгээгээ өөрөө цэгцлэх зэргээр хүүхдэд бие даасан боломжийг нь олгож байгаарай. Өдөр тутмын жижиг сонголтуудыг өөрөө хийх нь хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэхээс гадна шийдэмгий, бие даасан, ухаалаг нэгэн болгох болно.
#3 Гадаа тоглох
Гадаа тоглох нь хөдөлгөөн, уран сэтгэмжийг нэгэн зэрэг хөгжүүлдэг. Хүүхэд хорвоотой танилцаж, тоглоом, элс шороо, цасанд өөрийнхөөрөө хүрч мэдэрч, найзуудтай болж, харилцан ярилцах зэргээр бүтээлч байдлыг гайхалтайгаар нэмэгдүүлэх болно.

#4 Хамтдаа үлгэр сонсох
Үлгэр бол бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх хамгийн энгийн бөгөөд "амттай" арга. Үлгэр тогтмол сонсох үед хүүхэдтэйгээ харилцах харилцаа сайжирч, тэдний юу хүсэж мөрөөддөгийг хүүхдүүдийнхээ өмнөөс мэдэрч эхэлдэг. Аав ээж нь хүүхэдтэйгээ хамт үлгэр сонсоход хоорондын ярих сэдэв гарч, үлгэрийн баатруудын зан, үйлдэл, үйл явдал, өрнөл төгсгөлийн талаар ярилцсанаар тэдний ертөнцөөр аялна.

Хүүхэдтэйгээ "чанартай цаг" өнгөрөөх нь таныг тэдний нүдээр ертөнцийг дахин харах боломж өгдөг. Магадгүй та бодож байгаагүй өнцгөөсөө ажил дээрх асуудлаа шийдэж болно шүү дээ.
Танай гэр бүлд Юнител группийн санаачлан хэрэгжүүлдэг “Бүүвэй” үздэг үлгэрийн түүврийг хүргэж байна.
Шинэчлэгдсэн “Бүүвэй” хөтөлбөрт анимейшн болон хадмал бичиглэл нэмэгдсэн тул шинээр үсэг сурч буй бага насны хүүхдийн тань унших дадлыг нь сайжруулахад тусалж чадна. Гэр бүлээрээ Юнителийн YouTube суваг руу ороод Бүүвэй “2D” үлгэрийн түүврийг яг одоо үзээрэй.
