Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Цагаан сарыг нийтээр тэмдэглэхийг ДОЛООН аймагт хориглолоо


Коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж, омикрон хувилбар дотоодод бүртгэгдээд байна. Тиймээс халдварын эрсдэлийг ихээр нэмэгдүүлж буй сар шинийн баярыг хэрхэн тэмдэглэх талаар зарим аймгууд шийдвэрээ гаргажээ. Тухайлбал, дараах долоон аймагт сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд, цомхон тэмдэглэхийг уриалаад байгаа юм. 

Ховд аймгийн "Шуурхай штаб" өчигдөр хуралдаж коронавирусний халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан Цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэх үүрэг чиглэлийг аймаг, сумдын удирдлагуудад өгчээ. Түүнчлэн тус аймагт олон нийтийг хамарсан арга хэмжээ, спорт, соёл урлагийн тэмцээн уралдааныг хоёрдугаар сарын 7-ны өдөр хүртэл хориглов.

Завхан аймагт олон нийтийг хамарсан соёл урлаг, спортын болон сургалт, зөвлөгөөн, хурал цуглааны үйл ажиллагааг нэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар зохион байгуулахгүй байхаар боллоо. Мөн “Цагаан сар”-ын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг Завхан аймгийн онцгой комиссоос уриалсан байна.

Дорнод аймгийн Онцгой комиссоос коронавируст халдвар болон тус халдварын Омикрон хувилбараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, эмнэлэгт ирэх ачааллыг бууруулах зорилгоор зарим нэгэн хязгаарлалтын арга хэмжээг 15 хоногийн хугацаанд авч хэрэгжүүлэхээр тогтжээ. Үүнд, соёл урлаг, спортын арга хэмжээ, төрийн байгууллагуудаас олон нийтийг хамруулсан уулзалт, цуглаан, шагнал гардуулах арга хэмжээ хамарч байгаа аж. Мөн сар шинийн баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг аймгийнхаа иргэдэд уриалсан байна.

Увс аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, сар шинийн баярыг гэр бүлийн хэмжээнд тэмдэглэх, бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн албан газар, аж ахуйн нэгж байгууллага, нутгийн зөвлөл, хамт олны золголтыг зохион байгуулахгүй байхыг үүрэг болгожээ.

Баянхонгор аймгийн хэмжээнд коронавируст халдварын тархалт буурахгүй, нэмэгдэх хандлагатай байгаатай холбоотойгоор хоёрдугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд олон нийтийг хамарсан уулзалт, зөвлөгөөнийг хориглолоо.

Дархан-Уул аймгийн онцгой комиссоос сар шинийн баяраа гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэхийг уриалаад байна.

Орхон аймгийн онцгой комисс цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэх, гаднаас зочин урихгүй байхыг үүрэг чиглэл болгожээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
5 цагийн өмнө
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.