Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Уилл Смит Крис Рокыг алгадсан талаараа ам нээж, албан ёсоор УУЧЛАЛТ гуйжээ


Өчигдөр болсон Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр эхнэрийг нь тайзан дээрээс "ёжлон" шоглосон комедиан Крис Рокыг жүжигчин Уилл Смит алгадсан нь ихээхэн дуулиан тарьсан билээ.

Крис Рок биед нь халдсанд Уилл Смитэд хэрэг үүсгэхээс татгалзсанаас бусдаар тайлбар хийгээгүй юм.

Харин Оскарын "Шилдэг эрэгтэй жүжигчин" номинацийн эзэн болон тайзан дээр үг хэлэхдээ хэдхэн минутын өмнө хийсэн үйлдлийнхээ талаар огт ам нээгээгүй Уилл Смит ёслолын маргааш өглөө нь инстаграмдаа тайлбар бүхий пост оруулан хийсэн үйлдэлдээ харамсаж буйгаа илэрхийлэн Крис Рокоос албан ёсоор уучлалт гуйжээ. 

Уилл Смитийн уучлалт гуйсан пост: 

Хүчирхийллийн ямар ч хэлбэр хор хөнөөлтэй, уршигтай байдаг. Өчигдөр болсон Оскарын ёслолын үеэр гаргасан миний үйлдэл зүй бус, уучлашгүй байсан. Хошигнол миний ажлын нэг хэсэг боловч Жадагийн эрүүл мэндийн байдлын тухай хошигноход тэвчээр алдагдаж, сэтгэл хөдлөлдөө автжээ. Крис, би олон нийтийн өмнө чамаас уучлалт гуйя. Хязгаарыг давсан нь миний буруу. Би хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Хийсэн үйлдэл минь миний болохыг хичээдэг эр хүний авир биш. Би мөн Академийнхнаас, шоуны продьюсеруудаас, бүх оролцогч нар болон дэлхий даяарх үзэгчдээс уучлалт гуйя. Мөн Виллиамын гэр бүл, "King Richard" киноны хамт олноос уучлалт гуйя. Бусдын хувьд гайхалтай сайхан дурсамж болох байсан мөчид гаргасан үйлдэлдээ би гүнээ харамсаж байна.

Хүндэтгэсэн,

Уилл

Комедиан Крис Рок Оскарын тайзнаа хошигнол хэлэх зуураа Жада П.Смитийг заан "Жада чамайг хүндэлж явдаг шүү. Гэхдээ чи J.I.Jane-2-ийн дүрд тоглоход таарахаар болж" хэмээсэн юм. Энэ нь J.I.Joe киноны халзан дүртэй жишсэн явдал бөгөөд жүжигчин Жада П.Смит үс халзрах өвчний улмаас үсээ бүрэн хуссан билээ. 

Холбоотой мэдээ: 

Крис Рок Жада П.Смитийг өмнө нь ч бас "доромжилж" байжээ

Уилл Смит Крис Рокийг цохисны дараа камерын гадуур юу болсон бэ?

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
4 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
9 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2022.04.02 202.21.108.218

Уучлахгүй ээ,

0 Хариулах


BOOOMER 2022.03.29 202.131.225.20

Бид уучлахгүй ТББ

0 Хариулах


зочин 2022.03.29 192.82.66.25

Зөв хө

0 Хариулах