UBLife Logo
Newsfeed

COSE Cosmetics нь Playtime 2022 хөгжмийн наадмын албан ёсны гоо сайхны хамтрагчаар ажиллана

Ub.life
Ub.life
COSE Cosmetics нь Playtime 2022 хөгжмийн наадмын албан ёсны гоо сайхны хамтрагчаар ажиллана

COSE Cosmetics гоо сайхны нэгдсэн их дэлгүүр нь Playtime 2022 хөгжмийн наадмын албан ёсны гоо сайхны хамтрагчаар ажиллахаар боллоо. 

Playtime 2022-д COSE Cosmetics дэлгүүр хамтран ажилласнаар залуус маань хөгжмийн наадам үргэлжлэх 4 өдрийн турш гоо сайхан, гадаад үзэмждээ санаа зовохгүйгээр хамгийн хөөрхөн, хамгийн стильтэй хэвээр байх боломжтой болох нь. Учир нь Playtime наадмын талбайд байрлах COSE бүүтээр зочлосноор арьсаа арчлуулан, нүүрээ будуулж, хүссэн сүрчигээ сонгон хэрэглэх боломжтой. Бас үсээ угаалган, ороолгож индүүдүүлэх үйлчилгээ ч тэнд байх юм. Мэдээж инстаграмдаа хийх чамин зураг даруулах боломжийг ч тэд мартаагүй нь лав. Хамгийн гоё нь COSE cosmetics-ийн хамт олон зөвхөн Playtime наадмын оролцогчдод зориулсан гоо сайхны бүтээгдэхүүний багц гарган худалдаалах юм байна. Майхнаа бариад хонож наадамдаа оролцдог залууст маань COSE бүүт хамгийн найдвартай туслах нь байж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

Дашрамд дуулгахад, COSE Cosmetics нь MULTIBRAND BEAUTY RETAIL буюу гоо сайхны нэгдсэн их дэлгүүр юм. Өөрөөр хэлбэл албан ёсны эрхтэйгээр орж ирдэг бүх л гоо сайхны брэндүүд COSE cosmetics нэгдсэн их дэлгүүрт худалдаалагддаг. Улаанбаатар хотод 8, орон нутагт 2 салбартайгаар үйл ажиллагаагаа амжилттай явуулж буй тус сүлжээ дэлгүүр нь хэрэглэгч үйлчлүүлэгчдэдээ олон гоо сайхны дэлгүүр орж цаг заваа үрэлгүй нэг дэлгүүрээс бүх брэндийн бүтээгдэхүүнийг худалдан авах боломжийг бүрдүүлдгээрээ онцлогтой юм.

Playtime 2022 хөгжмийн наадамд хүрэлцэн ирсэн хэн бүхэнд COSE-н бүүтийг зориорой гэж зөвлөе. Тэнд уулзацгаая.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.