Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Анхаар: Facebook дээрх сонжоо, таавар, үзмэрийн линк дээр огт дарж болохгүй


"Таныг тодорхойлох эшлэл юу вэ?", "Танд ирэх 5 жилд тохиолдох зүйл", "Ямар жүжигчинтэй адилхан бэ" гэх мэт олон төрлийн "Quiz" фэйсбүүкээр маш идэвхтэй тарж, хүмүүс ч олноороо туршдаг билээ. Гэхдээ энэ нь таны мэдээллүүдийг хулгайлах эрсдэлтэй гэдгийг та мэдэх үү?

1. Тантай холбоотой чухал мэдээллийг хулгайлна

Үүнд нууц үг, зураг, бүр таны бичсэн чатууд хүртэл багтана гээд бод доо.

2. Таны найз нөхдийн мэдээллийг хулгайлна

Өөртэй чинь идэвхтэй байдаг найзуудын мэдээлэл ч алдагдана. Тэдний юунд дуртай, юуны тухай их хайдаг, ямар чатууд тан руу илгээсэн гээд бүгд багтана. 

3. Гэнэт танд л зориулсан зар сурталчилгаа гарч ирдэг үү?

Дөнгөж яриад дууссаны дараа, хэн нэгэнтэй чат бичсэний дараа яг түүнтэй чинь холбоотой зар сурталчилгаа ихээр гарч ирж байсан уу? Тэгвэл энэ нь таны мэдээллийг ашиглан танд чиглэгдсэн сурталчилгааг илгээж байгаа явдал юм.

2018 оны байдлаар л гэхэд фэйсбүүк дээрх янз бүрийн quiz, асуулт бүхий 10 мянган аппликэйшн хэрэглэгчдийн мэдээллийг хуулбарладаг болох нь тогтоогдож байсан билээ.

Мөн таны мэдээлэл зөвхөн зар сурталчилгаанд ашиглагдаад зогсохгүй. Харин шашны болон улс төрийн зорилгоор ч ашиглагдах болно. Сонгуулийн сурталчилгаа, аливаа суртал ухуулга таны мэдээлэл дээр үндэслэн ирэх болно. 

Тиймээс та ямагт фэйсбүүкийнхээ аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Үүнд хэд хэдэн зөвлөмж хүргэе.

1. Quiz ашиглахгүй байх

Ер нь л онлайнаар аливаа quiz бөглөхгүй байсан нь хамгийн зөв. Энгийн нэг тоглоом дээр дарахад хүртэл таны мэдээллийг авах боломжтойг бүү март. 

2. Нууц үгээ солих

Та аль болох хүн тааж мэдэхээргүй эсвэл амархан биш нууц үг хийгээрэй. Бас нууц үгээ тогтмол давтамжтай сольж байх нь чухал. Нууц үгээ тохируулахдаа том, жижиг үсэг, тоо, тэмдэгт зэргийг оролцуулж хүчирхэг нууц үг бүтээх хэрэгтэй шүү.

3. Олон нийтийн сүлжээнд нэвтрэхдээ хоёр нөхцөлт нэвтрэлтийг хэрэглэх. 

Үүнийг Two factor authentication гэнэ. Өөр төхөөрөмжөөс нэвтрэх гэж оролдоход танд мэдэгдэл очих ба хүлээн зөвшөөрснөөс нааш нэвтрүүлэхгүй давуу талтай.

4. Friends-only болгох

Фэйсбүүк, инстаграм зэрэг олон нийтийн сүлжээнд мэдээлэл, пост түгээхдээ Friends only буюу зөвхөн найзууддаа л харагдах байдлаар оруулах.

5. Аливаа линк дээр дарахдаа болгоомжтой байх

Веб сайтуудад зочилохдоо холбоос хаягыг сайтар харж байх. Ойролцоо үг бүхий нэртэй хуурамч сайт руу нэвтэрч байж болзошгүйг анхаар.

6. Ашиглахаа больсон аккаунт бий бол устгах

Онлайн орчинд жаахан цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Хэрэгтэй мэдээлэл агуулсан хуучин хаягуудаа устгах, нийтэлсэн зарим зураг, бичлэгээ харагдахгүй болгох гэх мэтээр та өөрийн мэдээллүүдээ маш сайн нууцлаарай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.03.07
Мөнгөө захиран зарцуулахад ур чадварт суралцах үүрэгтэй Данийн өсвөр насныхан
2
2023.10.10
Сошиал сүлжээнд "share", "post" хийхээсээ өмнө өөрөөсөө асуух 4 чухал асуулт
3
2023.08.27
Хувийн мэдээллээ хуваалцахаас өмнө таны мэдвэл зохих ойлголтууд
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.