Яг тухайн агшинд болж буй явдлыг шууд нэвтрүүлж, амьд мэдрэмж төрүүлж чаддагаараа “Facebook live” хэрэглэгчдийн сонирхлыг ихээр татаж байгаа билээ. Тэгвэл хүн бүрийн хийж үзээд байгаа “LIVE”-ийг зөвхөн ухаалаг утасаар л хийж болдог гэж бодож байвал та эндүүрч байна. Үүнийг суурин болон зөөврийн компютераас ч хийж болдог бөгөөд бид энэ удаад үүнийг хэрхэн хийх зааврыг хүргэж байна.
1.“OBS Studio” програмыг татах
“OBS Studio” нь шууд нэвтрүүлэлт хийхэд зориулагдсан үнэ төлбөргүй програм юм. Үүнийг ашиглан та нэг зэрэг олон вебкамер, DSLR камер, компютер дээрх зураг болон бичлэгүүд, гар утасан дээрх зургууд, өөрийн дисплей зэргээ шууд дамжуулалтад ашиглах болможтой юм байна. Үүнийг татахын тулд та вебсайт-руу нь орж доорх зурган дээр улаанаар хүрээлсэн хувилбараас өөрийн компютерт тохирохыг татаж авна.

2.“Stream Key” сонголтыг идэвхжүүлэх
“Facebook live” хийхийн тулд юуны өмнө танд Stream Key гэх сонголт хэрэгтэй. Харин та шууд нэвтрүүлэлтээ фэйсбүүк хуудсаас хийх гэж байна уу, аль эсвэл өөрийн timeline, group-тээ хуваалцах гэж байна уу гэдгээс хамаарч өөр тохиргоо хийнэ.
Фэйсбүүк хуудсаар “LIVE” хийх бол
Фэйсбүүк хуудасны тань дээд хэсэгт байрлах цэснүүдээс “Publishing Tools” хэсгийг сонгоно.

Үүний дараа зүүн меню дэх “Videos” хэсэг дээр дарна.

Ингээд баруун дээд хэсэгт байрлах “+LIVE” гэх товлуур дээр дарна.

Үүний дараа хоёр төрлийн хаяг гарч ирэх бөгөөд “Stream Key” кодыг copy-дож авна.

Ингээд бичлэгийнхээ ерөнхий мэдээллийг нөхөж бичнэ.

Copy-дож авсан кодоо OBS програм руу оруулсны дараа фэйсбүүк рүү мэдээлэл очих болно. Ингэснээр “OFFLINE” гэх бичиг харагдахаа больж таны шууд дамжуулалтын “preview” эхлэнэ.
Timeline болон group дээр “LIVE” хийх бол
Үүний тулд та энэхүү линкээр орно. Ингэснээр дараах цонх гарч ирэх ёстой. Хэрвээ гарч ирэхгүй бол та pop-up settings тохиргоогоо өөрчлөх шаардлагатай гэсэн үг.

3.Нэвтрүүлж эхлэх
Шууд нэвтрүүлэлтээ эхлэхийн тулд OBS програмын settings доторх “Stream” хэсгийг сонгоно. Эндээс “Stream Type” хэсгийг “Streaming Services” болгож тохируулна. Ингээд өмнө нь copy-дож авсан Stream key кодоо хуулна.

Үүний дараа Apply, OK товлуурыг дарсны дараа харагдах байдал гарч ирнэ.

Бүх зүйл бэлэн болсон гэж үзвэл та баруун талын эгнээний хамгийн дээр байрлах Start Streaming товчлуур дээр дарж шууд нэвтрүүлэлтээ эхлүүлнэ.
