Хятад хэлийг нэгэн үед "дэлхийн хамгийн хэцүү хэл" хэмээдэг байсан ч сүүлийн жилүүдэд хятад хэл суралцагчдын тоо нэмэгдсээр өнөөдрийн байдлаар 200 сая гаруй хүн хятад хэлийг бүрэн суралцаж, ажил амьдралдаа ашиглах болжээ. Хятад хэлийг хүнд нүсэр ханз, ойлгоход төвөгтэй дуудлагаар төсөөлөн "нэг л хэцүү" санагдаж байвал хурдан бөгөөд хөгжилтэйгөөр суралцах дараах аргуудыг хүргэе.
#1 Хятад хэлний онцлогийг сайтар ойлгох

Хятад хэлний ханз, галиг буюу "pinyin", ханзны бичиглэл, дуудлага зэрэг үндсэн суурь мэдлэгээ аль болох мэргэжлийн хүнээр заалгаж "суурьтай" эхлэхийг зөвлөж байна. Хятад хэлний бусад хэлээс ялгарах онцлогийг ойлгочихвол суралцахад ч сонирхолтой шүү дээ.
#2 Хятад хэлээр ярилцдаг найзтай болох

Ямар ч зүйлийг найзтайгаа хамт хийвэл илүү хөгжилтэй, хөнгөхөн санагддаг. Тэгэхээр хамтдаа хятад хэл суралцаж, ярилцаж, нэгэндээ тусалдаг найзтай болоорой. Хүсвэл Lingbe , Anki , Duolingo, Memrise, Skritter, Hello Chinese, ChineseSkill зэрэг аппликейшнийг ашиглан ярианы чадвараа хөгжүүлээрэй.
#3 Хятад хэлээр сонирхолтой кино үзэх
Кино үзэж хэл сурах үнэхээр сонирхолтой биш гэж үү? Гадаад кино үзэхдээ эхлээд эх хэлээр нь, дараа нь орчуулгатай нь үзвэл сонсголын чадвар хөгжиж, шинэ үгс сурч, бас бүрэн дүүрэн ойлгож чаддаг юм шүү.

Юнивишнийн Хятад кино багцад Хятадын орчин үеийн, шинэ шилдэг дараах кинонууд багтсан тул өнөөдрөөс сонирхолтой цуврал эхлүүлэн, өдөр бүрийн нэг ангийг үзээрэй. Хүссэн хэсэгтээ киногоо зогсоож болохоос гадна хятад болон монголоор үзэж болно гээд бод доо Цуврал киноны үйл явдал ар араасаа үргэлжлэх тул шинэ үгс олон давтагдан, амархан тогтоогддог юм шүү.

#4 Ханзыг хөгжилтэйгөөр сурах
Хятад хэлний ханз нь яг л зураг шиг гэдгийг та мэдэх үү? "Хүн" гэх ханз яг л хүн шиг, "нар" гэх ханз нар шиг гэх мэтээр утгыг нь ойлгочихвол үнэхээр сонирхолтой.

#5 Хятад дуу сонсох
Хэл сурах өөр нэгэн хөгжилтэй арга бол дуу сонсох. Дуртай, таалагдсан дуугаа үг үгээр нь цээжлэн, дуудлага, ханз, утга агуулгыг нь ойлгон сонсож сураарай. Дуугаа даган дуулж, цээжилсэн ч болно.

#6 Хятад хэл дээр тэмдэглэл бичих
Юм бичих дуртай бол тэмдэглэлээ хятадаар хөтөлж эхлээрэй. Хэлээ суралцаж, өдөр тутмын шинэ үгсийн мэдлэгээ тэлэхээс гадна нууцаа бичсэн ч уншсан хүн бүхэн ойлгохгүй ...
#7 Сошиал сүлжээг хөгжилтэйгөөр ашиглах

Интернэт дэх олон сая бичлэгүүдээс өөрт хэрэгтэйгээ л үзэж дадаарай. Үүний тулд хятад хэлний мэдлэг өгөх, хөгжилтэй сувгуудыг дагахад л болно.
#8 Үлгэрийн ном унших

Хятад хэл анхлан суралцаж байгаа бол хөнгөн хөгжилтэй үлгэрийн номоос эхлээрэй. Ном уншихдаа эхлээд "pinyin"-тэй буюу галиг үсэгтэйг уншиж дадаад, араас нь дан ханзаар нь уншиж өөрийгөө шалгаарай.
#9 Хятад хэл сурах тоглоом тоглох

Ханз сурах олон гоё аппликейшн бий. Үүнээс "Fun Chinese", "FluentU", "LinguPinguin", "Dinosaur Chinese" зэрэг хөгжилтэй тоглоомууд танд тун хөөрхөн аргаар мэдлэг өгөх болно.