Хүний зүрх өдөрт 100 мянган удаа цохилдгийг та мэдэх үү? Тэгэхээр дунджаар хүний зүрх амьдралынхаа турш 2.5 тэрбум удаа цохилдог аж. Цохилт бүрийг "амьд", сэргэг, дурсамжаар дүүрэн өнгөрөөхийг хүсвэл амьдралдаа нэг удаа заавал туршиж үзэх, хийсэндээ өөртөө талархах гайхалтай санаануудаас энэ хавар хэрэгжүүлээрэй.
Ганцаараа, найзуудтайгаа, хайрттайгаа ч хийж мартагдашгүй дурсамжийг бүтээхэд тань дараах жагсаалт хэрэг болох болно
#1 Ганцаараа аялах. Аялал бүр биднийг өөрчилж, өөрийн дотоод хүслээ илүү тод мэдрэн ойлгоход тусалдаг. Тиймээс энэ хавар өөртөө цаг, төлөвлөгөө гарган ганцаараа үүргэвчээ үүрээд харсан зүгтээ аялаад үзээрэй. Эргэн ирэх үедээ та ихийг ойлгож суралцаж, мэдэрсэн байх болно.

#2 Нэг удаа үсний засалт, гадаад төрхөө өөрчлөөд үзэх. Зориг гарган хийсэн нэг удаагийн үйлдэл л таны амьдралд том нөлөө, эрч хүчийг өгөх болно.
#3 Өөртэйгөө адилхан мөрөөдөлтэй хүнтэй уулзаж, танилцах, нөхөрлөх. Нэг л удаа зориглож очсон уулзалт, нэг л удаа сэтгэл гаргасан хүмүүс санаанд оромгүй гайхалтай нөхөрлөлийн эхлэл болдоггүй гэж үү?
#4 Яг одоогийн залуу насаа мөнхлөн урдаа камер тавиад өөрийн бодол мөрөөдлөө хуваалцаарай. 10, 20 магадгүй 30 жилийн дараа та үзээд өөртөө баярлах болно.
#5 Өглөө үүрээр босоод алхах. Шөнөжин унталгүй үүр цайлгаж үзэх. Эрүүл амьдралын хэв маяг, нойр чухал л даа. Гэхдээ зөвхөн үүрээр л тохиолддог гайхамшгийг та нэг удаа ч болов мэдрэх хэрэгтэй.
#6 Нэг л удаа сэтгэлээ илчлэх. Удаан бодож, сэтгэлдээ хадгалж явсан мэдрэмжээ амьдралдаа нэг удаа заавал илчилж үзээрэй. Хүссэн хариултаа авахгүй байж магадгүй ч та насан туршдаа хэрэгтэй үед нь хэлээгүйдээ харамсахгүй.

#7 Өөрийн хүсдэг, байнга хийхийг мөрөөддөг байсан зүйлдээ нэг л удаа цаг гарган, нэг л жижигхэн алхам хийх. Зохиол бичих, гэрэл зураг дарах, уран зургийн үзэсгэлэн гаргах, богино хэмжээний кино бүтээх гэх мэт өөрийн авьяас чадлыг нэг удаа бүх зүрх сэтгэл, хичээл зүтгэлээ зориулан сориод үзээрэй.
#8 Яг одоо дансаа НЭГ Л УДАА цэнэглэх. Юнителийн хэрэглэгчид дансаа 9'900 төгрөгөөр нэг л удаа цэнэглээд 15GB, 5'000 нэгж авч, бүр дээрээс нь нэмээд iPhone 14 Plus гар утас, энэ оныг дуустал ашиглах дата эрхийн эзнээр шалгарах боломжтойг дуулсан уу?
Нэг л цэнэглэлтээр нэгжээ ав, датагаа ав, бэлгээ ч ав

Хэрхэн цэнэглэх вэ?
Та Toki аппликейшн рүү ороод "Нэгж" мини апп руу үсрээд 9900 цэнэглэлтийг сонгоод л маш хурдан цэнэглээрэй. Мөн бүх л банкны аппликейшнүүд, Unitel апп, Unitel.mn сайтаар ч цэнэглэж болно шүү. Дэлгэрэнгүйг энд дарж хараарай.
#9 Ганцаараа нэг өдөр, нэг долоо хоногийг өнгөрүүлэх, боломжтой бол ганцаараа амьдарч үзэх. Та олон гайхалтай мэдрэмжийг мэдрэх болно гэдэгт итгээрэй.
#10 Төрсөн өдрөө өөрийн хүссэнээр гайхалтай тэмдэглэх. Үүний тулд урьдчилан төрсөн өдрийн хадгаламж нээж, өөрийн мөрөөдлийн төрсөн өдрийг бодит болгоорой. Хүн бүр амьдралдаа нэг удаа төрсөн өдрийн гайхамшгийг мэдрэх эрхтэй...

#11 Бүх зүйлийг сонирхож, тэр дундаас “өөрийн” гэх онцгой зүйлсээ олж авах. Олон кино үзэж байж л дуртай киногоо олж авдаг шиг бүх төрлийн үйл ажиллагаа, сонирхол, урлаг, спорт, дуу хөгжмийг туршаад үзээрэй. Та амьдралынхаа турш "хань" болох урлагийг өөрийн болгох болно.
#12 Амьд хөгжмийн тоглолтод явах. Өөрийгөө чөлөөлөөд хүссэнээрээ дуулж бүжиглээрэй. Та эрх чөлөөг мэдрэх болно.
#13 Утас, интернэтгүйгээр нэг өдрийг өнгөрөөх. Нэг л удаа утсаа хойш нь тавихад бид одоо цагийн ер бусын тайвшралыг мэдэрдэг.

#14 Өөрийн гэсэн нэг “эрүүл” дадалтай болох. Жишээ нь, тогтсон даалгаврыг тухайн 7 хоногт нь хийж сурах, өглөө эрт босож дадах, өглөөний цайгаа заавал ууж сурах гэх мэт насан туршийн дадлыг өөртөө хэвшүүлээрэй.
#15 Айдаг зүйлсийн жагсаалт гаргаж, эхнээс нь хийж үзэх. Усанд шумбах, өндрөөс үсрэх, хаданд авирах, шүхрээр үсрэх гээд өөрөөс тань их бага хэмжээний зориг шаардах зүйлсийг хийснээр өөрөөрөө эрхгүй бахархах болно.
#16 Нэг л удаа бүхнийг уучлаад шинээр эхлэх. Өнгөрсөн дэх хүнд хэцүү мэдрэмж, гомдоон шархлуулсан хүмүүсийг нэг л удаа бүх зүрх сэтгэлээсээ уучлаад, амьдралаа зөөлөн дулаан мэдрэмжээр ахин эхлүүлээрэй.
