АНУ-ын Калифорни мужийн цанын баазууд цасанд хучигдаж, ирэх зургаадугаар сар хүртэл цастай хэвээр байх тул зун хүртэл ажиллахаар болжээ. 2010 онд тус мужид түүхэн дэх их хэмжээний цас орж, 16 метр цас тогтож байсан бол энэ жил 0.1 метр бага хэмжээнд хүртэл цас оржээ.
Дөрөвдүгээр сард нийт цанын баазуудын цас хайлж, үүдээ барьдаг боловч энэ жил 5,6 сард ч цас орох төлөвтэй байгааг тус мужийн цаг уур шинжээчид мэдэгдээд буй.

Гэтэл цанын баазуудаараа алдартай Швейцарын ихэнх нутгаар энэ өвөл цаг уур дулаарч, түүхэн дэх хамгийн дулаахан өвөл болж, цас оролгүй удсанаас ажиллахаа больж байв.
Швейцарын баруун хойд хэсгээр оны эхээр цельсийн 20 хэм хүртэл халж, Альпийн нурууны хойд хэсгийн ихэнх цас мөс хайлсан юм.


Эх сурвалж: CNN