UBLife Logo
-

Ub.life-ийн тайлбар: Шинжлэх ухаанаас зөрсөн 8 ДУУНЫ ҮГ, мэргэжилтнүүдийн тайлбар

UBLife
UBLife
Ub.life-ийн тайлбар: Шинжлэх ухаанаас зөрсөн 8 ДУУНЫ ҮГ, мэргэжилтнүүдийн тайлбар

Хэдийгээр дууны үгэнд хэтрүүлэл, зүйрлэл, төсөөлөл зэрэг ордог ч заримдаа шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй үг, өгүүлбэр тууж явах нь бишгүй. Бид найруулгын болон утгын алдаатай дууны үгсийн жинхэнэ тайлбарыг хайлаа. 

1. Дуучин Болд “Зөвхөн чамруу”  

“Чамайг” буюу хайртай хүнээ явсны дараа ухаарч, харамссан өнгө аясаар дуулсан боловч, яг хэн явсан бэ? “Би” юу? “Чи” юу? Зөв найруулгаар бол "Би чамайг явсаны дараа гэвэл тохирох юм шиг байна". Явчихсан атал нулимсаа арчихыг нь харж байгааг үзвээс хажууд нь байгаа ч юм шиг" гэж Монгол хэлний багш Л.Гантулга тайлбарлалаа. 

2. Дуучин Н.Эрдэнэбаяр “Ааваа зорино”

Ус хөлддөг, тос царцдаг шүү дээ. Худлаа гэвэл бага ангийн хүүхдээс ч асуу.

3. ROKIT BAY feat UYANGA “Эвдэрхий хүн” 

Сэтгүүлч Н.Мөнхсайханаас үгийн сонголт, утга агуулгын талаар асуулаа. “Би намайг зүйрлэдэг” биш “би өөрийгөө зүйрлэдэг” байлгүй дээ, төлөөний нэр солигдчихсон бололтой. Гэрэл цацарсан бас могой шиг эрээн хүн гэж ч юу байх вэ” гээд гайхашрав. 

4. BX -SORROW 

"Судас дагасан цус минь цэв хүйтэн болчихоод" гэх нь амьд хүний хувьд боломжгүй мэт санагдах тул эмч Д.Мишээлээс лавлалаа. “Үнэхээр их айсан эсвэл сэтгэл зүйн хувьд гүн стресст өртсөн үед биеэр гүйж байгаа цус нь өөрт нь хүйтэн санагдах үе байдаг. Ийм үед тархинаас эпинефрин ба кортизол гэх дааврууд ялгардгийн улмаас зүрх хурдан цохилж, цусны даралтыг ихэсгэхийн тулд артерийн бичил судаснууд нарийсдаг. Энэ үед хүнд хүйтэн цус гүйж байгаа юм шиг санагддаг байна. 

5. С.Жавхлан “Монгол омогшил"

Баримт: Дэлхийн 196 улсад 6500 янзын хэл бий бөгөөд бүх хэлэнд өөрийн гэсэн мэдчилгээний үг бий болохыг эндээс харж болно 

6. Чойжоо –Хүрч чадахгүй

Шинэ Монгол дээд сургуулийн багш Г.Мөнгөншагай "Солонгонд хүн хүрэх боломжгүй. Нарны цацраг агаар мандалд ихээр хуримтлагдсан чийгийн нөлөөгөөр ойн, хугарч солонгороод олон өнгөөр харагддаг. Усанд гэрэл хугарч ойн, загас илүү том юм шиг, халбаганы бариул далийсан юм шиг харагддаг даа. Нарнаас тусч буй өнцөг, бороо орж буй газар, харж буй хүн гурав дундаа тогтмол өнцөгтэй байдаг. Ойртоод байх тусам өнцөгөө хадгалж, улам холдоод байгаа юм шиг санагдана" гэв. 

7. “Outlaw” “Цасан бороо”

Хаялах цаснаар, бороо шивэрсэн “хачин” өнгө аястай дууны үгийн талаар Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын ажилтанаас асуулаа. Цас бороо хоёр холилдон орохыг нойтон цас гэж нэрлэх ба агаарын температур сэрүүсэхэд нойтон цас ордог гэнэ. 

8. Ноён бондгор “Хайрын солонго”

Эрдэмтэд бороог өнгөгүй гэдэг. Усан дуслууд тэнгэрийн өнгөнөөс шалтгаалж заримдаа цэнхэр мэт харагдах тохиолдол бий. Гэхдээ зарим нэг шалтгаанаас болж бороо өнгөтэй болох тохиолдол бий. Тухайлбал, 2001 онд Энэтхэгт улан өнгөтэй бороо орсон тохиолдол бүртгэгдсэн байдаг аж. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
6
39
27
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.