Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

UB.LIFE-ийн түүхүүд: Бидний хайртай амьтдын 10 ТҮҮХ


Хэн нэгний амьдралд өнгө нэмэн орж ирсэн, хайр татам амьтны хөгжилтэй, сэтгэл хөдөлгөм арван түүхийг танд хүргэж байна. Та ч бас өөрийн түүхийг сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй.   

#1 "Ахыг минь эхнэртэй болгосон хөөрхөн охин"

Амьтанд тусалдаг эгчийн Фэйсбүүк дээрх зарыг хараад анх нохойгоо авч билээ. Ээж, ах хоёр маань нэлээн дургүй байсан ч тэр үед гуйсаар байгаад зөвшөөрүүлж хашаандаа авчирсан. Хуучин эзэндээ зодуулдаг байсан нь илт. Дөхөхөөр л далдичаад зугтаана. Цаг хугацаа өнгөрөх тусам нохой минь бидэнд дасаж, эрхэлдэг болсон. Би түүнд Шөнийн бороо буюу Амаяа гэдэг нэр өгсөн. Одоо охин минь надад их хань болдог. Гунигласан үед дөхөж ирээд хажууд хэвтчихдэг их ухаантай. Амаяагийнхаа гөлөг байх үеийнх нь зураг, бичлэгийг үзэхийг их хүсдэг. Аан тийм, Амаяаг надад өгсөн эгч одоо манай бэр эгч болсон. Ахыг минь эхнэртэй болгосон хөөрхөн охин.

Амаяагийн ээж Оюук

#2 "Манай гэрийн босс"

Хоёр сартай нялх муур үрчилж авч байлаа. Хүнээс айгаад нуугдчихдаг, буйдан доороос гарч ирдэггүй жижигхэн амьтан байсан. Одоо бол манай гэрийн том босс болсон. Эгч бид хоёрын амьдралд муур маань гэрэл нэмсэн дээ. 

Хөөрхөн Нана-гийн эзэн, Н

#3 "Гуниглаад зөндөө их санасан даа..."

Намайг хоёр билүү гуравдугаар ангид ордог зун ах эгч хоёр хөдөө явах замдаа зараа олоод надад авчирч өгсөн юм. Жижигхэн бөөдийг сүүгээр угжиж, картон цаасаар үүр хийж өгөөд тэжээж байтал нэг шөнө хайрцгаа цоолоод гараад явчихсан байсан. Сар гаран тэжээсэн болохоор алга болоход нь би уйлаад, зөндөө их санасан даа. 


                                                                                                                                                           17 настай, Э

#4 "Ээж цүнхээ нээж хараад л хашгирчихсан"

Ээж муурнаас айдаг болохоор манайх муур тэжээдэггүй байлаа. Нэг удаа гэр бүлээрээ хамаатныдаа очиход өнгө зүсээ алдчихсан нялх шар зулзагаар хүүхдүүд нь тоглоод байв. Дүү тэр зулзагыг аваад явчихъя гэж зөндөө гуйсан ч аав ээж зөвшөөрөөгүй. Гэр рүүгээ харьж явахад машин дотор нэг юм дугараад, бид ч хаана юу дугарав гээд гээд бөөн эрэл сурал. Тэгтэл ээж цүнхээ нээж хараад л хашгирчихсан. Өнөөх жижигхэн зулзага ээжийн цүнхэнд орчихсон байсан. Ингээд л бид өнөөх айлаасаа зөвшөөрөл авч, муураа тэжээж эхэлсэн дээ. Ээж ч дасаад одоо жигтэйхэн их хайртай. Үнэхээр тайван, ухаантай болохоор мууранд дургүй, айдаг хүмүүсийг хүртэл өөртөө татаж чадсан сэргэлэн шарков. 

(Дүү бид хоёр анх эмэгтэй гэж бодоод Нора гээд нэрлэсэн. Тэгтэл эмнэлэгт үзүүлсэн чинь эрэгтэй байж таарсан ккк)


                                                                                                                                                    Марал, 21 настай 

#5 "Хэдэн долоо хоног шаналсан..."

Эгчийнхээ найзаас гуйсаар байгаад яст мэлхийг нь авсны дараа ах найздаа зарчихсан байж билээ. Би уйлж гомдоод хэдэн долоо хоног шаналсан. Аав ээж хоёр надад шинэ яст мэлхий авч өгье гэхэд нь “Үгүй” гэж зөрүүдлээд ахын найзаас буцаагаад мэлхийгээ авч байлаа. 


                                                                                                                                                Мичидмаа, 16 настай


#6 "Нялх зулзагаа ганцааранг нь үлдээхгүй гээд есдүгээр сарын 1-нд хичээлээ тасалсан"

2019 онд эх нь зулзагалгачихаад эндчихсэн байсан. Би хамгийн жижиг зулзага нь үлдчихсэн байсныг үрчилж авсан. Нүдээ ч олигтой нээж чадахгүй алгын чинээ нялх амьтан гаслаад л байв. Маргааш нь есдүгээр сарын 1 байсан ч нялх зулзагаа ганцааранг нь үлдээхгүй гээд хичээлээ тасалж, өдөржин хажууд нь хамт байв. Түүнээс хойш зулзага минь хурдан өсөж, бидэнд дассан. Муурыг минь Маяа гэдэг. Эмэгтэй болохоор ихэмсэг,  их зантай гэж жигтэйхэн. Олон жил хамт байсан болохоор бүр занг нь мэддэг болчихсон. Загнахаар уурлана, ганцаараа гэрт үлдэхээр уйлна, их эрх. Маяаг охиноо гэж бодож нандигнаж өсгөсөн. Саяхан би бяцхан охиноо өлгийдөж аваад хоёр нялх охинтой болсон доо ккк. 

Нэрээ нууцлав

#7 "Томас миний амьдралд орж ирснээр найз залуугаа бас муураа сэтгэлээсээ тавьж явуулсан"

Найз залуугаа алдсаны дараа муур маань бас гэнэт алга болчихсон. Нэг удаа Фэйсбүүк дээр машинд дайруулсан бие муутай гөлөгний постыг хараад шууд л холбогдож эмчлүүлье, үрчилж авъя гээд хэлсэн. Би Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр би Томаст дасаж, найз залуугаа бас муураа сэтгэлээсээ алгуурхан тавьж явуулсан. Томас минь миний амьдралд орж ирснээс хойш 4 жил өнгөрчээ. Хүнд хэцүү үед үргэлж миний бөөрөнд наалдаад суучихдэг. Сэргэлэн, нүүрэмгий, бас их халамжтай сайн хүү болж өссөн.

                                                                                                                                                               27 настай, А

#8 "Яг л хүүхэлдэйн киноны баатар шиг харагдаад"

Мууртайгаа хамт амьдарснаас хойш амьдралд минь гарсан өөрчлөлтүүд үнэхээр гайхалтай. Тухайн үед амьтны тухай ойлголт багатай болохоор үрчилж авахаа мэдэхгүй амьтны дэлгүүрээс худалдаж авч байсан юм. Цав цагаан муур авахаар очсон ч буланд шигдээд суучихсан эрээн зулзага яг л хүүхэлдэйн киноны баатар шиг хөөрхөн харагдсан болохоор сонгож байсан. Хамарныхаа зүүн талд хар, баруун талд цагаан өнгөтэй. Үймүүлэхгүй даруухан хэрнээ тоглох дуртай, эсгий бөмбөг шидэхээр зуугаад аваад ирдэг хөөрхөн Dusty. 

                                                                                                                                                             20 настай, Д

#9 "Инээдтэй жижигхэн “хөвөн” минь таван хар, хоёр саарал муужгай төрүүлсэн"

Би 20 настайдаа анхны тэжээвэр амьтан болох муураа нагац эгчээсээ авч байлаа. Дөнгөж нэг сар хүрч байсан муур минь яг  хүүхэлдэйн кинон дээр гардаг шулмын хар муур шиг байж билээ. Ингээд би муурандаа Куро буюу японоор хар өнгө гэсэн утгатай нэр өглөө. Куро шинэ орчинд дасаагүйгээс болсон уу, эхээсээ анх холдсоноос ч тэр үү гал тогооны тавилга доор ороод гурав хоног гарч ирээгүй. Гэсэн ч удалгүй шинэ гэртээ дасаж миний хажуугаас салахаа байсан. Маш эрх, наалдамхай, их унтдаг инээдтэй жижигхэн "хөвөн" байсансан. Тэгтэл нэг орой ээжээс дуудлага ирээд Куро алга болсон гэдэг юм. Хол байсан болохоор би юу ч хийж чадахгүй хий дэмий л уйллаа. Гэртээ ирээд Фэйсбүүк дээр зарлал, пост бичээд ч нэмэр болсонгүй. Маргааш өглөө нь юмыг яаж мэдэх вэ гээд ээжийг дагуулаад гэрийнхээ ойр хавиар хайв. Бид хоёр Куро гэж нэрээр нь дуудаж хашхиртал машин доороос меов меов гээд дугараад гараад ирдэг юм даа. Тэр явдлаас нэг их удалгүй удалгүй манай муур нэг л өөр болоод эхлэв. Их идэж, бүдүүрээд л... гэтэл Куро маань хээлтжээ. Ингээд чухал өдөр ирж зулзагалахад долоон муужгайнаас таван хар, хоёр саарал өнгөтэй байж билээ. Бид нар аав нь ямар муур бол гэж их сонирхсон доо.

Удвал, 26 настай

#10 "Бяцхан хэрнээ том зүрхтэй Норжмаа"

Ах маань бурхан болоход муурыг нь би авсан юм. Ахтай минь хамт өтөлсөн нэлээн хөгшин муур. Тайван дөлгөөхөн болохоор хааяа ах шиг минь санагддаг. Сүүлд сэтгэлээр унаад уйлахад миний өвөр дээр ирээд хэвтчихсэн. Үргэлж намайг тайтгаруулж, дэргэд минь байдаг бяцхан хэр нь том зүрхтэй Норжмаа. 

                                                                                                                                                   Номин, 25 настай

Illustrations: _dotorhun_

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2023.11.21
Ub.life-ийн түүхүүд | Аз жаргал авчирсан анхны хадгаламжийн түүхүүд
2
2023.07.10
Ub.life-ийн түүхүүд | Наадмын нээлтийг “чимж” буй хүүхэд залуус
3
2023.06.30
UB.LIFE-ийн түүхүүд: Эрчүүд, хөвгүүд сэтгэлийн үгээ дайсан нь
санал болгох
1
17 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
18 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
22 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
8
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochin 2023.07.10 176.78.159.219

Huurhun yum,bi gadaadad amidardag 15 jil bolson huurhun nohoitoi ,MGL ,gadaad heltei mash hanitai.

0 Хариулах


Zochin 2023.04.10 192.82.70.227

Ymar huurhun tuuhuud, huurhun zurguud we ♥️♥️♥️

0 Хариулах


Mini ner 2023.04.10 202.55.188.113

Huuye ymar dulaahan niitlel we bvvdger udur tsaanaasa gerelteed irlee

0 Хариулах