Та найзуудтайгаа ний нуугүй ярилцаж, сэтгэл зүрхээ уудалдаг ч гэр бүлийн гишүүд, ялангуяа ах, эгч, дүү нартайгаа дотно ярилцаж чаддаг уу? Гэр бүлийн уур амьсгалыг дулаацуулан, нэгнээ илүү их ойлгож, нэгэндээ тус дэмтэй, халуун дулаан харилцааг бий болгоход туслах дараах асуултуудыг нэгнээсээ асуун ярилцаарай. Хэн хэндээ тухтай, чөлөөтэй орон зайг үүсгэн, гэртээ тухлан эсвэл гадуур болзонгоо хамгийн хайртай ах эгч, дүүтэйгээ чанартай цагийг өнгөрүүлбэл сайхан биш гэж үү? Тэдний хариулт таныг гайхшируулж, дотны хүнийхээ тухай ямар бага зүйлийг мэддэг байснаа та ойлгох ч юм бил үү?
#1 Хүүхэд насны чинь хамгийн гоё, хамгийн дуртай дурсамж юу вэ?
#2 Аав ээж хоёрын тус бүрийнх нь чамд хамгийн их бахархал төрүүлдэг зан чанар, шинж юу вэ?
#3 Аав ээж хоёрын ямар үйлдэл, үг нь чамайг хамгийн их гомдоож шархлуулж байсан бэ?
#4 Хэрвээ хүүхэд насныхаа нэг хэсэг, нэг зүйлийг нь өөрчлөх боломжтой бол ямар байгаасай гэж хүсэх вэ?

#5 Бага байхдаа надад юуг хэлэхийг хүсдэг ч хэзээ ч хэлж байгаагүй вэ? Яагаад тэр үед энэ тухай хэлээгүй вэ?
#6 Бага байхад би чиний хувьд хэр сайн эгч/ах/дүү байсан бэ? Чи надаас юуг хүсдэг байсан бэ? Би яавал илүү сайн эгч/ах/дүү байх байсан бэ?
#7 Бидний хамгийн муухай дурсамж юу вэ? Бидний маргалдаж, муудаж, зодолдож байсан үеүүдээс аль нь хамгийн муухай санагдсан бэ?

#8 Чиний зүрх сэтгэлийг шархлуулсан эхний хүн хэн бэ? Хэзээ анхны хайртайгаа учирсан бэ?
#9 Чамайг хүүхдүүд дээрэлхдэг байсан уу? Хүүхэд байхдаа бусдад дээрэлхүүлж, гоочлуулж, маш их гомдож байсан үеийнхээ тухай яриач?
#10 Чиний дургүйг хамгийн ихээр хүргэдэг миний үг үйлдэл, зан чанар юу вэ?
#11 Бид хамтдаа юу хийхэд хамгийн хөгжилтэй, гоё байдаг байсан бэ?

#12 Бидний ямар дурсамж одоо хүртэл чиний инээдийг хүргэдэг вэ?
#13 Аав ээж хоёрт хамгийн хайртай хүүхэд байгаа юу? Хэн гэж бодож байна? Яагаад тэгж бодох болсон бэ?
#14 Өсвөр насандаа юунаас болж хамгийн их шаналж, өөртөө гутардаг байсан бэ?
#15 Хэзээ анх хүнтэй үерхэж үзсэн бэ?
#16 Чи яаж хайраа илэрхийлдэг вэ? Чиний хайрын хэл юу вэ?

#17 Амралтын өдөр завтай үедээ юу хийх дуртай вэ?
#18 Чиний амьдралд хамгийн их нөлөө үзүүлсэн үйл явдал юу вэ?
#19 Яг одоо сэтгэлийг чинь хамгийн их зовоож байгаа зүйл юу вэ? Яагаад?
#20 Хэрвээ ганцаараа өөр газар хэсэг амьдрах боломжтой болбол ямар газар амьдрахыг хүсэх вэ?
#21 Чиний өнөөдрийг хүртэл бүтээсэн хамгийн том амжилт юу вэ? Чи өөрийгөө амжилттай хүн гэж хэлэх үү?
#22 Чиний бусдад тэр бүр хэлдэггүй нууц авьяас юу вэ?
#23 Гэр бүлийнхнийгээ чамайг яаж дэмжээсэй гэж хүсдэг вэ? Бид мөрөөдөлд чинь яаж тусалж чадах вэ?

#24 Чи стресстсэн үедээ юу хийдэг вэ? Чиний хамгийн сайн хийдэг эрүүл дадал, салж чаддаггүй муу зуршил юу вэ?
#25 Чи бурхан, далд ухаан, шашинд итгэдэг үү?
#26 Хүмүүс чиний талаар юуг илүү их мэдээсэй гэж хүсдэг вэ?
#27 Хэрвээ чамд сэтгэлийг чинь зовоосон ямар нэгэн асуудал болбол хамгийн түрүүнд хэнд хэлэх вэ? (Шударгаар хариулаарай. Заавал намайг гэж хэлэхгүй байсан ч зүгээр шүү)
#28 Чамайг нас барахад оршуулганд чинь хэнийг гашуудлын үг хэлээсэй гэж хүсэх вэ?
#29 Одоо хүртэл чамд бодогдож, зүрхийг чинь шаналгадаг бусдын хэлсэн үг бий юү? Хэн ямар үг хэлсэн бэ?

#30 Өнөөдрийг хүртэл хийсэн хамгийн зөрүүд, тэрслүү үйлдэл чинь юу вэ?
#31 Чи өөрийнхөө ямар зан чанараар хамгийн их бахархдаг вэ? Өөрийнхөө гурван сайн талыг хэлээч?
#32 Миний талаар найзууддаа юу гэж ярьдаг вэ? Хамгийн дуртай болон дургүй талуудаа хэлээч?
#33 Гэрийнхэндээ худлаа хэлж байсан уу? Одоо би чамайг ойлгох учраас надад хэлэх үү?

#34 Чи ямар дуу, кино, номонд хамгийн их дуртай вэ?
#35 Чи одоо хүссэн мэргэжлээрээ суралцдаг/ ажилладаг уу? Хэрвээ мөнгө ямар ч хамаагүй бол ямар ажил хийх байсан бэ? Одоогийн ажлаа хийх байсан уу?
#36 Бага байхдаа гэрийнхэнтэйгээ илүү их хийхийг хүсдэг байсан зүйлээ хэлээч?
#37 Хэрвээ хоёулаа мөрөөдлийн аялалд явах болбол хаашаа явахыг хүсэх вэ? Тэнд хоёулаа юу хийх үү?

#38 Нас нэмж, хөгшрөх тухай чи юу гэж боддог вэ?
#39 Үхэхээсээ өмнө хийж үзэхийг хамгийн ихээр хүсдэг хүсэл мөрөөдөл чинь юу вэ?
#40 Өнөөдөр надтай ярилцахад чамд ямар мэдрэмж төрсөн бэ? Чамайг хамгийн ихээр гайхшруулсан миний хариулт юу байв?