Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Отгонжаргалын тухай ДОЛООН баримт


Австрийн Вена хотноо сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Монголын эрэгтэй шигшээ хэсгийн шатнаа Унгарын багийг хожиж, ДАШТ-ий хошой мөнгөн медальт Нидерландад хожигдоод буй. Тэд өнөөдөр Швейцарь болон Японы багуудтай тоглоно. Монголын багийн үндсэн бүрэлдэхүүнээс Э.Дөлгөөн хуруугаа бэртээж, ДАШТ-ийг өнжиж байна. Харин түүний орон зайг нөхөж Ц.Отгонжаргал шигшээ багт тоглож байгаа билээ. Бид Монголын шигшээ баг болон "Завхан Бродерс" клубийн тамирчин Цогтын Отгонжаргалын тухай сонирхолтой баримтуудыг хуваалцаж байна.


#1 Нэг өдөр долоон бананаар өл давсан түүх

2017 онд Хятадад болсон сагсан бөмбөгийн 3х3 төрлийн оюутны ДАШТ-д Монголын шигшээ баг түрүүлсэн билээ. Монголын багийнхан тухайн тэмцээний сүүлийн өдөр тоглолтын цагийг урагшлуулсныг мэдээгүй байж. Тулгаж үүнийг мэдсэн тул сандарч мэгдсэн байдалтайгаар өглөөний цайгаа ч уйлгүй тоглолтын талбай руу явжээ. Энэ тухай тэрээр "Өглөө яарч очсон болохоор хоёр банана идчихээд л тоглосон. Улмаар тэр хүнд тоглолтын дараа "Багшаа, өлсөөд байна аа. Юм идэх үү?" гэтэл "Сая банана идээд тоглоход аягүй хөнгөн байлаа шүү. Ер нь өнөөдөр бананаараа дагначихъя" гэлээ. Тэгсээр дараа, дараагийн тоглолтоо хүлээж тэр өдөр долоон бананаар өл давсан" хэмээн ярьжээ.


#2 Онц сурлагатнаас инженер болсон нь

Ц.Отгонжаргал арван жилээ төгсөхдөө ШУТИС-ийн шалгаруулалтад нэгдүгээр байраар жагсаж, хүссэн ангиа сонгон элсжээ. Ингэж багаасаа мөрөөдсөн чиглэлээ дагнан "Нисэх техникийн механик инженер"-ийн ангийг сонгосон аж. Тэрээр хүссэн сургуулиа авахын тулд ихэд чармайн бэлдсэн тул тухайн зун "маш сайн амарсан" гэж ярьсан байдаг.


#3 Дэлхийн аваргад хоёр дахиа оролцож байна

Өнөө жил Ц.Отгонжаргал сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ-д хоёр дахь удаагаа тоглож байна. Тэрээр өмнө нь 2019 онд Амстердам хотод явагдсан ДАШТ-д оролцсон билээ. Тухайн ДАШТ-д тоглосон Монголын шигшээ Эстони, Оросын багуудыг хожиж, 13-р байраар тэмцээнийг өндөрлүүлсэн юм. Харин Ц.Отгонжаргал тэр жил ДАШТ-ий дөрвөн тоглолтод нийтдээ найман оноог авчээ. 


#4 Сагсан бөмбөгийн дэлхийн аварга

Ц.Отгонжаргалын олон улсад гаргасан амжилтууд арвин билээ. Тэрээр 2017 онд 3х3 төрлөөр оюутны ДАШТ-д түрүүлж байв. Энэ нь Ц.Отгонжаргалын тоглосон олон улсын анхны тэмцээн байсан юм. Тухайн дэлхийн аваргад түрүүлсэн ч Монголын баг тэмцээнийг тийм ч сайн эхлүүлээгүй. Тэд тэмцээний эхний өдөр хэсгийн хоёр тоглолтодоо дараалан хожигдсон юм. Гэвч дараагийн өдрүүдэд тав дараалан хожсоноор түрүүлсэн билээ.


#5 "Хичээж чадвал ямар ч муу нөхцөл байдлыг даван туулж чадна"

Тэрээр Дээд лигт тоглосон эхний улирлынхаа тухайд, бөмбөг өөрт нь тун хангалтгүй ирдэг байсан гэж онцолжээ. "Тухайн үед хоёр онооны шидэлт л гүйцэтгэдэг, самбараас бөмбөг авах, өөрийн багийн тоглогчид сул шидэх орон зай гаргаж өгөхийг л чармайдаг байлаа. Гэхдээ юу гээч, үнэхээр хичээж чадвал ямар ч муу нөхцөл байдлыг даван туулж, ард нь гараад л ирнэ".

ЗурагТайлбар




#6 Төвийн байрлалын шилдэг тамирчин

Үндэсний Дээд лигийн 2022-23 оны улиралд 10-аас дээш дабл дабл бүртгүүлсэн ганцхан тоглогч бий нь Даймонд Стөүн юм. Харин Ц.Отгонжаргал долоон дабл дабл гүйцэтгэсэн үзүүлэлттэйгээр хоёрдугаарт бичигджээ. Мөн тэрээр энэ улирлын нэг тоглолтод 9.8 самбараас бөмбөг авалтыг дундчилж, эл үзүүлэлтээр Дээд лигийн тоглогчдоос гуравт жагссан юм.


#7 Дэлхийн чансааны 42-рт эрэмблэгдэж байна.

Ц.Отгонжаргал өнөө жил 29 настай. Тэрээр одоогоор дэлхийн чансааны 42-рт эрэмблэгдэж байна. Ц.Отгонжаргал Азийн АШТ-ий урьдчилсан хоёрдугаар шатанд Сингапуртай хийсэн чухал тоглолтын үеэр зургаан  оновчтой дамжуулалтыг өгсөн нь бүх тоглогчдыг тэргүүлэх үзүүлэлт юм. Тухайн тоглолтод Монголын шигшээ 73:49-ээр хожиж, Азийн АШТ-ий дараагийн шатанд тоглох эрхээ баталгаажуулсан билээ.

ЗурагТайлбар




Хамгийн их уншилттай
1
2024.05.06
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
3 өдрийн өмнө
Кү Хара-г нас барсны дараа гэрт нь нэвтэрсэн хулгайчид юу тохиолдов?
3
Уржигдар
Хамгийн сайн эхнэр болж чадах зурхайн 5 орд
холбоотой мэдээ
1
21 цагийн өмнө
Г.Алтанбагана, Б.Ням-Эрдэнэ нар ялагдаж ДАШТ-ийг өндөрлүүллээ
2
22 цагийн өмнө
О.Хүслэн Өмнөд Солонгосын бөхөд ялагдаж ДАШТ-ийг өндөрлүүллээ
3
Өчигдөр
Пеп Гуардиола Премьер лигийн шилдэг дасгалжуулагчаар тав дахиа тодров
санал болгох
1
2024.05.13
Монголд үзэгдсэн туйлын туяаны 13 үзэсгэлэнтэй зураг
2
2024.05.09
Apple Music Chart: Дэлхий даяар яг одоо хүмүүсийн хамгийн их сонсож буй 10 дуу
3
2024.05.08
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.